UBLife Logo
Newsfeed

Маргааш хичээлдээ явахаар догдолж буй хүн бүрд зориулах 4 гоё дуу, ном, кино, мэдээлэл

Маргааш хичээлдээ явахаар догдолж буй хүн бүрд зориулах 4 гоё дуу, ном, кино, мэдээлэл

Маргааш хичээл сургууль нь эхлэх гэж байна шүү дээ. Ямар санагдаж байна даа? Догдлол, айдас, сандрал мэдрэгдэж байна уу? Та бүхэндээ зориулж дараах зүйлсийг санал болгож байна. 

1. Хичээлийн өмнөх өдөр үзэх кино

The Perks of Being a Wallflower (2012)

Чарли бол бусдын нүдэнд ичимхий, дуугүй, байгаа байхгүй нь мэдэгддэггүй тийм л хүү. Харин түүний хувьд бусад бүх зүйл, хүмүүсийн мэдрэмж, амьдрал туйлын сонирхолтой агаад тэр жинхэнэ найзтай болохыг хүсдэг. Түүний амьдралд гэнэтхэн гарч ирсэн найзууд нь амьдралыг нь яаж өөрчилж, хэрхэн түүнд тус болж байгааг та эндээс үзэж болно.

2. Хичээлийн өмнөх өдөр сонсох цомог

David Bowie - Heroes (1977)

Хичээл рүүгээ явах замдаа сонсох дуунуудыг санал болгож байна. Классик бас гайхалтай уран бүтээлүүдийг сонсож, бүх төрлийн мэдрэмжээр өөрийгөө хөглөн урам зориг авч, шинэ хичээлийн жилдээ өөрийгөө эрч хүчтэйгээр хөтлөн оруулаарай.

3. Хичээлийн өмнөх өдөр мэдэх мэдээлэл

Юнителийн хэрэглэгчид Toki аппликейшн ашиглан 9900 төгрөгөөр дансаа цэнэглээд нэгж дата авахаас гадна MacBook зөөврийн компьютер болон энэ оныг дуустал ашиглах дата эрх бэлгэнд авах боломжтойг та дуулсан уу? Зураг дээр даран дэлгэрэнгүй мэдээлэл аван дансаа цэнэглээд MacBook-ийн эзэн болоорой.

4. Хичээлийн өмнөх өдөр унших ном

Асуултын ном - Пабло Неруда

1971 оны Нобелийн шагналтан, Чилийн аугаа их яруу найрагчийн сүүлийн номыг та уншаарай. Уншихад тийм урт хугацаа шаардагдахгүй боловч бодож бясалгахад, өөртэйгөө ярилцахад тань хангалттай их цаг орох болно. Асуулт гэдэг энгүй өргөн ойлголт. Нэг асуулт дотор түмэн хариулт ч багтдаг. Тэр утгаараа Нерудагийн энэ ном өмнөх аль ч алдартай түүврээс нь илүү гүнзгий эргэцүүллээр дүүрэн бүтээл юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

Жагсаал өдөр бүр үргэлжилж байгаа бөгөөд залуусын дуу хоолойгоо хүргэж буй арга барил, жагсаалын хэлбэрийг харахад бид тэмцэж, дуу хоолойгоо хүргэж чаддаг болж, бас нэгнээ ойлгож, хамгаалдаг болжээ гэдгийг харж болмоор.

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна