Өнөө жил бөхчүүдэд цол чимэг олгох сүүлчийн барилдаан болох бүх цэргийн наадам 9-р сарын 15-нд Архангай аймагт зохион байгуулагдахаар товлогджээ. Өнгөрсөн хоёр жилд улсын заан М.Лхагвагэрэл тус наадамд дараалан түрүүлсэн билээ.
Бүх цэргийн наадам өнөө жил 32 дахь удаагаа болно. Эл наадамд хүчний спорт хороодод харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд зодоглодгоороо онцлог юм.
Анх 1992 онд бүх цэргийн наадмыг зохион байгуулахад Улсын начин С.Дэлгэрбат түрүүлж байв. Харин улсын начин Д.Цогзолдорж анхлан эл наадмын түрүүг хоёр жил дараалан хүртэж байсан бөх юм.
