UBLife Logo
-

"Алтан хулгана 2016" наадмын шилдэг бүтээлүүд

UBLife
UBLife
"Алтан хулгана 2016" наадмын шилдэг бүтээлүүд

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Үйлдвэрлэлийн Технологийн сургууль нь дизайны мэргэжлээр сурч буй оюутан залуусын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах зорилготой зохион байгуулагдаж эхэлсэн “АЛТАН ХУЛГАНА” наадам 2016 онд 11 дэх жилдээ “БИДНИЙ ШИЙДЭЛ” сэдвийн дор энэ сарын долоонд Тэнгис кино театрт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн наадамд нийт долоон сургуулийн 196 оюутан 184 бүтээлээр оролцжээ. 

 “АЛТАН ХУЛГАНА” наадам нь Визуал коммуникейшн дизайн, интерьер экстерьер дизайн, эдэлхүүний дизайн гэсэн үндсэн гурван төрөлтэй. Үүнээс гадна "Wacom tablet" зургийн тэмцээн, “Дизайны тулгамдсан асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний хурал хийж, шилдэг залуу багшийг шалгаруулжээ. “АЛТАН ХУЛГАНА” 2017 наадам “БИДНИЙ СОЁЛ” сэдвийн дор явагдана.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШИНЭ ДИЗАЙН НОМИНАЦИЙН ЯЛАГЧ: SC&P GTI323 бүтээлээр Б. Отгонбаяр.

 

АЛТАН ХУЛГАНА 2016 наадмын ИНТЕРЬЕР ЭКСТЕРЬЕР ДИЗАЙН төрлийн шилдгүүдийг танилцуулъя.

 

 

ИНТЕРЬЕР ТӨЛӨВЛӨЛТ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ: Шутис 2-р байрны өргөтгөлийн барилгын интерьер төлөвлөлт бүтээлээр Хар-Андаа баг.

 

 

ЭКСТЕРЬЕР ТӨЛӨВЛӨЛТ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ: Хүүхдийн урлан бүтээх төв бүтээлээр "Flair club"

 

 ДИЖИТАЛ АРТ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ: Наранбулаг бүтээлээр Ренчинханд баг.

 

 

БРЭНД ДИЗАЙН НОМИНАЦИЙН ЯЛАГЧ: Чойжин ламын сүм музейн ухаалаг хөтөч бүтээлээр M.E баг.

 

ПОСТЕР ДИЗАЙН НОМИНАЦИЙН ЯЛАГЧ: Дурсамж бүтээлээр Л.Мөнхзул Б.Энхтунгалаг Б.Орхонтуул.

 

 

КОМИК НОМ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ: Оймс залгидаг мангас бүтээлээр А.Билэгжаргал.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГЭРЭЛ ЗУРАГ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ: Лапша бүтээлээр Hoogins баг.

 

 

ДҮРИЙН ШИЙДЭЛ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ: Эрлэг номун хаан бүтээлээр Б.Ананд.

 

 

ТОГЛООМЫН ДИЗАЙН НОМИНАЦИЙН ЯЛАГЧ: Хурд оньсон тоглоом бүтээлээр Э.Луубаатар.

 

 

АНИМАЦИ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ: Бяцхан баатар бүтээлээр D-Catch баг.

 

 

ВИДЕО АРТ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ: Хүний нүүрний projection mapping бүтээлээр Б.Одбаяр.

 

 

ВЕБ БОЛОН ПРОГРАММЫН ДИЗАЙН НОМИНАЦИЙН ЯЛАГЧ: Жанчхүүгийн давааны тулаан бүтээлээр Бид ялав баг.

 

 

Wacom tablet зургийн уралдааны ялагч: ШУТИС-ҮТС КГД 3-р курсийн оюутан Б.Тэргэл.

 

“Дизайны тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурлын ялагч: Хүүхдэд зориулсан аппликейшн - ШУТИС-ҮТС КГД 4-р курсийн оюутан А.Арслан.

 

 

Шилдэг залуу удирдагч багш: Сити дээд сургуулийн компьютер график дизайны тэнхимийн эрхлэгч Э.Энхтүвшин.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
32
12
14
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.