UBLife Logo
-

П.Жасрай агсаны ач хүү Ж.Хичээнгүй ТОСК-ийн Ерөнхий захирал болжээ

Ub.life
Ub.life
П.Жасрай агсаны ач хүү Ж.Хичээнгүй ТОСК-ийн Ерөнхий захирал болжээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан, П.Жасрайн ач хүү Ж.Хичээнгүй ТОСК-ийн Ерөнхий захирлын албан тушаалыг хүлээн авч, ажилдаа оржээ.

Ж.Хичээнгүй хэлэхдээ "Удирдах байгууллагынхаа бүтцийг Төрийн өмчийн хорооноос баталсан бүтцийн дагуу өөрчилнө. Гэхдээ одоогийн ажиллаж буй 80 гаруй хүний дунд халаа, сэлгээ бараг хийхгүй байх. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн “Түрээсийн орон сууц”  хөтөлбөрөө үргэлжлүүлнэ.  “Буянт-Ухаа II” хороололд байр худалдаж авсан иргэдийн орон сууцны “ордер” буюу гэрчилгээний асуудлыг энэ сардаа багтаан шийдвэрлэж, Ипотекийн зээлд хамрагдах боломжоор хангана гэлээ.

“Буянт-Ухаа II” хорооллын байрны “ордер” Хөгжлийн банкны барьцаанд байгаа аж.

Тэрбээр өмнө нь ТОСК-ийг Орон сууцны санхүүжилтийн корпораци /ОССК/ нэршилтэй байхад дэд захирал, ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайханыг ажиллаж байх үед тус газрын Эрх зүй, дотоод хяналтын газрын даргаар ажиллаж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
20
12
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.