UBLife Logo
-

Google таньд дурсамжаа санахад тань тусална

UBLife
UBLife
Google таньд дурсамжаа санахад тань тусална

"Google" танд дурсамжаа хадгалж, хуваалцаж, дахин харах боломж олгоно. Таны амьдралын хором бүрийн дурсамжийг илүү бодитойгоор, дахин хайж олж болохуйцаар хадгалах "Tech30" төхөөрөмжийг "Google" компани бүтээжээ. 

"Tech30"-ийн ажиллах зарчим нь "Google Glass"-тай тун төстэй бөгөөд энгийн. "Tech30"-ыг ашиглахдаа та чихэвчийг нь зүүж аудио хийх бөгөөд холбогдсон камераараа видео хийх боломжтой. Мөн камерийн тохиргоогоо тогтмол бичлэг хийхээр, эсвэл команд өгөх үед унтарч асдаг байхаар тохируулж болно. Тодорхой хугацаанд, аль эсвэл тодорхой нэг газар автоматаар асч унтардаг байхаар тохируулсан ч болох гэнэ.

Мөн та дурсамжуудаа "Google"-ийн серверт байршуулж, хүссэн үедээ үзэх боломжтой. Дурсамжаа хайхдаа “Би Парист амарч байхдаа ямар зургууд харсан бэ?”, “Би тавдугаар сард хэдэн ном уншсан бэ?” гэх мэтийн асуулт асууж хайх юм. Мөн дурсамжаа бусадтай хуваалцаж болно. Дурсамж бүрийг бүтээгдсэн цаг хугацаа, байршлынхаа дарааллаар индексжүүлэх аж.

Хүмүүс өдөр бүр тоолж барамгүй олон дурсамж бүтээж, хадгалж, ашиглаж болох ч таны дурсамжууд ирээдүйд хакердуулах эрсдэлтэй нь санаа зовоосон асуудал хэвээр. Гэхдээ мартах нь өнгөрсөн үеийн асуудал болж хувирахад ойрхон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
45
25
39
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.