UBLife Logo
-

Үелэх системийн шинэ элементүүдийг нэрлэв

Үелэх системийн шинэ элементүүдийг нэрлэв

Д.И.Менделеевын үелэх системд шинээр нэмэгдсэн дөрвөн элемент нэртэй болов. Гурвыг нь Москва, Япон, АНУ-ын Теннесси муж, нэгийг нь Оросын эрдэмтэн Юрий Оганесяны нэрээр нэрлэжээ. Эдгээр элементийн нээлтийг өнгөрсөн арванхоёрдугаар сард нягталснаас хойш атомын протоны тоогоор нь унунтри (113), унунпенти (115), унунсепти (117), унунокти (118) хэмээн нэрлэж байсан. 114, 116 дугаар элементүүдийг 2011 онд нэмсэн билээ.

Японыг улсад нь “Нихон” гэж нэрлэдэг тул 113 дахь элементийг нихони (Nh) гэж, 115 дугаархийг москови (Mc), 117 дугаархийг теннессин (Ts), 118 дахь элементийг оганессон (Og) хэмээн оноосон байна. Нихони бол анх удаа Азид нээсэн элемент ажээ. Харин 115, 117 дахь элементүүдийг нээсэн судалгааны баг Москва орчмын Дубна хотын цөмийн судалгааны нэгдсэн институт, АНУ-ын Калифорни муж болон Теннессигийн Ок Риж үндэсний лабораторийн эрдэмтэд. Калифорнийн нэрийг авсан элемент байдаг тул Подмосковье буюу Москва хавь, Теннессигийн нэрийг оноосон аж. Эдгээр нэршлийг ирэх арваннэгдүгээр сард албан ёсоор үелэх системд оруулах юм.

Элементүүдийн нэршил газар, оронтой холбоотой (америци), үлгэр, домгийн сэдэвтэй (титан), эрдэмтдийг хүндэтгэсэн (эйнштейни), тухайн элементийн шинж тэмдгийг илтгэсэн (хлор-грекээр шар ногоон гэх утгатай) байх нь түгээмэл.

Юрий Цолакович Оганесян

Хэд хэдэн хүнд элемент нээхэд гар бие оролцож байсан, 83 настай Юрий Оганесяныг хүндэтгэн нэрлэсэн нь амьд байгаа эрдэмтний нэрээр химийн элемент нэрлэж байгаа хоёр дахь тохиолдол. 1993 онд 106 дугаар элементийг америк эрдэмтэн Глэнн Сиборгийн нэрэмжит болгох санал тавьсан ч Олон улсын онолын ба хэрэглээний химийн холбоо (IUPAC) эсэргүүцэж, дахин ингэж нэрлэхгүй байхыг зөвлөж байжээ.

1955 онд баталсан 101 дүгээр элементийг үелэх системийг зохиогч, Оросын их эрдэмтэн Дмитрий Менделеевын дурсгалд менделееви хэмээн нэрлэсэн түүхтэй. Д.Менделеевын үелэх систем анх 63 элементтэй байв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайнаа\47.129.133.200
(үелэх хүснэгт нээгдэхээс өмнөх шинэ санаа юу вэ) энэний талаар хариу өгөөч
Сайнаа\18.143.194.245
(үелэх хүснэгт нээгдэхээс өмнөх шинэ санаа юу вэ) энэний талаар хариу өгөөч