UBLife Logo
Бөх

Асахирюү Б.Дэнзэнсамбуу макүшитад 6 давлаа

Асахирюү Б.Дэнзэнсамбуу макүшитад 6 давлаа

Монгол Улсын хүчит заан Ч.Батзоригийн хүү Асахирюү өнөөдөр макүшитагийн 39 дэх бөх Такарюүтэй барилдлаа. Макүшитад нэг ч унаагүй 4 бөх байсан бөгөөд Асахирюү Такарюүг унагаан, зиндаандаа түрүүлэхийн төлөө шалгаран үлдээд байна. Асахирюүгийн багш Котонишики Ч.Батзориг заантай тун төстэй уран сайхан, дайчин барилдаантай бөх байсан билээ.

Нэг ч унаагүй байсан нөгөө хоёр бөх болох Такасаго дэвжээний Ишибаши Таканохана дэвжээний Такаёшитоши нар барилдаж, Ишибаши давснаар манай бөхтэй халз үзэлцэх болсон.

Зургаан даваатай Асахирюү Ишибаши нар тэмцээний 13 дахь өдөр буюу 20-нд макүшита зиндаанд түрүүлэхийн төлөө барилдах юм. Ишибаши макүшитагийн баруун жигүүрийн 30-д бичигдэж байгаа. 22 настай, оюутны сүмогоос орж ирсэн бөх. 189 см өндөр, 158 кг жинтэй. Сонирхогчдын сүмод гаргасан амжилтаараа санданмэ зиндаанаас эхлэн барилдсан. Одоогийн байдлаар     мэргэжлийн сүмод 5-2, 6-1, 6-1, 6-1, 5-2, 6-0 гэсэн үзүүлэлттэй байна.  Такасаго дэвжээний манай бөх Асасэкирюү макүшитад унаснаар тус дэвжээ 139 жилийн турш цолтой бөхтэй байсан рекорд нь тасарсан. Энэ рекордыг дахин сэргээхэд Ишибашид гол анхаарлаа тавьж байгаа аж.     

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
14
39
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Japan\13.212.156.58
Асахирюү давнааа
ЗОЧИН\13.212.156.58
Асахирюү давнааа