Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Playlist: Монгол кинонуудын СЭТГЭЛД ХОНОГШСОН 17 ДУУ

Бидний сэтгэлд хоногшин үлдсэн кинонуудын дуунуудыг сонсоорой.


"Урлаг дотроос хамгийн гайхалтай нь кино урлаг" гэж зүгээр ч нэг хэлсэн үг биш биз ээ. Учир нь кино бидэнд түүх өгүүлж, дурсамжаар аялуулдаг. Тэр тусмаа хуучны Монгол кинонууд манай улсын кино түүхийн алтан үе байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Анхны хайр, арван жил, анд нөхөд, ажил хөдөлмөр гээд хамгийн сайхан дурсамж бүхнээр аялуулах эдгээр кинонуудын дуу хөгжим бидний зүрхэнд үүрд хоногшсон билээ. 

Бид алтан үеийн шилдэг кинонуудаа өндөр чанартай өнгө дүрсээр үзэх боломжгүй байсан бол соёлын өвийг сэргээн өвлүүлэгч Юнивишн компани Монгол кино HD төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлснээр алтан үеийн кинонуудаа өндөр чанартайгаар үзэх боломжтой болжээ. Чанарын шаардлага хангахгүй болсон хуучны бичлэгийг сэргээн засаж, өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэнэ гэдэг нөр их ажил билээ. Цаг хугацаа, хүч хөдөлмөрөө шингээн "дахин бүтээсэн" хуучны кинонуудыг бид түгээн дэлгэрүүлж, үр хойчдоо үлдээх ёстой. 

Сар шинийн баярыг тохиолдуулан Юнивишн хэрэглэгчиддээ алтан үеийн сор болсон 5 шилдэг киног үнэгүй үзэх эрхээр бэлэг барьж байна. Зөвхөн Юнивишнийн хэрэглэгчид 2-р сарын 25-аас 3-р сарын 1-нийг дуустал “ВИДЕО САН”-аас дараах сэтгэлд хоногшсон Монгол кинонуудыг дуу дүрсний өндөр чанартайгаар, ҮНЭГҮЙ үзэх боломжтой болжээ.

"ГАРЬД МАГНАЙ" УСК

"ЗЭРЭГ НЭМЭХИЙН ӨМНӨ" УСК

''МАНАЙ АЯЛГУУ'' УСК

''ӨНӨӨГИЙН УЛААНБААТАР 1975'' баримтат кино

''БНМАУ'' баримтат кино

Цагаан сарын баяр ойртож, ажилдаа дарагдан суугаа та бүхэн минь бид бүгдийн сэтгэлд хоногшин үлдсэн хуучны Монгол кинонуудын дууг сонсон, өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

1. "Гэрлэж амжаагүй явна"

2. "Нандин эрдэнэ"

3. "Улаанбаатарт байгаа миний аав" 

4. "Анхны хайр"

5. "Мартагдашгүй намар"

6. "Мандухай сэцэн хатан"

7. "Аман хуур"

8. "Энэ хүүхнүүд үү" 

9. "Хөхөө гэрлэх дөхлөө"

10. "Мөнх тэнгэрийн хүчин дор"

11. "Тань руу нүүж явна"

12. "Манай аялгуу"

13. "Би нисэх дуртай"

14. ''Нүгэл буян''

15. "Суварган цэнхэр уулс"

16. "Гарьд Магнай"

17. "Зэрэг нэмэхийн өмнө"

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.