UBLife Logo
Лавлах

Чингэлтэй дүүрэгт бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор үүдээ нээв

Чингэлтэй дүүрэгт бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор үүдээ нээв

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 16  дугаар хороонд 180 хүүхдийн багтаамжтай 139 дүгээр бага сургууль, 120 хүүхдийн ортой 221 дүгээр цэцэрлэгийн цогцолбор өнөөдөр үүдээ нээлээ.

Ашиглалтад орж буй 139-р бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлж, 2013-2016 оны хооронд нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ. 

Чингэлтэй дүүргийн Засаг  дарга Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Чингэлтэй дүүрэгт   төрийн болон төрийн бус өмчийн 79 сургууль, цэцэрлэгт 36 мянга гаруй  хүүхэд  суралцаж, хүмүүжиж байна. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын гадна  хүүхдийн тоглоомын талбай барьж, тохижуулах ажлыг дүүргийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, цэцэрлэг ашиглалтад оруулахад дүүргийнхээ болон тухайн хорооны  иргэдийг ажлын байраар хангахыг  чухалчилдаг” гэдгийг онцоллоо.  

Тус хорооны Бага сургууль цэцэрлэгийн цогцолборт 63 багш, ажилтан ажиллаж байгаагаас 31 нь 16 дугаар хорооных бол нийт ажиллагсдын 48 нь Чингэлтэй дүүргийн  иргэд байна.

Мөн 16 дугаар хороонд нийт 1100 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстойгоос 300 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байснаас өнөөдөр ашиглалтад орж байгаа цэцэрлэгт 150 хүүхэд хамрагдахаар болж байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн хамрагдалт 100 байгаа ч анги дүүргэлт их аж.  139 дүгээр бага сургууль ашиглалтад орсноор хүүхдүүдийн анги дүүргэлт, гурван ээлжээр хичээллэх ээлжийн тоо тодорхой хэмжээгээр буурахаар боллоо.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
36
26
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.