UBLife Logo
Арай ч дээ

Нарны зам дагуух графит зургуудыг ДАХИН зуржээ

UBLife
UBLife
Нарны зам дагуух графит зургуудыг ДАХИН зуржээ

Энэ хотын өнгө төрхийг илтгэх бүтээлч, содон газруудын нэг яах аргагүй нарын зам дагуух хана. Өнгө будгаар чимэглэж, өвөрмөц дүр төрхүүдийг илэрхийлсэн графит зургууд монголын гудамжны урлаг сонирхогч залуус, уран бүтээлчдийн дүнд бүтсэн билээ.

Гэвч тэдгээр бүтээлүүдийг дарж  “1001.mn” гэх сайтын сурталчилгааг байршуулсан нь олны дургүйцлийг хүргээд амжсан билээ.

Тэгвэл уран бүтээлч залуус бууж өгсөнгүй, тэрхүү сурталчилгааг дарж дээр нь дахиж графит зургуудаа зурсан тухай баяртай мэдээг дуулгая.

Графит уран бүтээлчдийн албан ёсны хуудас дээр “Өнөөдөр нарны замын ханаа цэвэрлэж авлаа. Дахиад энд сурталчилгааны заваан зүйлээ хийх юм бол өөрөөр хариу уйлдэл үзүүлэх болно. Цаашдаа бидний зурсан зургийг дарж сурталчилгаагаа хийсэн бүх ханыг бид дарж зурах болно” хэмээн бичжээ.

Ингээд шинэхэн “мэндэлсэн” графит зургуудыг харцгаая.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
19
40
43
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.