UBLife Logo
-

Өхөөрдөм гээд басаж болохгүй амьтад

Ub.life
Ub.life
Өхөөрдөм гээд басаж болохгүй амьтад

Хөвсгөр, бүрэг, бяцхан амьтад хайр татам, хэнд ч аюул болохооргүй харагддаг ч үнэндээ тийм биш ажээ. Бяцхан, өхөөрдөм амьтдын заримд байгалиас “зэвсэг” хайрласан байдаг. Тэд бол байгалийн нууц нинжа нар юм.

1.      Норвегийн овол (Lemmus lemmus)

Зургаан инч (15мм) хэмжээтэй энэ бяцхан амьтан хүрэн бор, улбар өнгөтэй. Өвөлдөө газар ухаж хоргоддог бол зуныг бут сөөгөн доор өнгөрөөнө. Хэдий бие жижиг ч араатан амьтадтай тулгарахад огт зугтдаггүй, харин ч чанга чимээ гарган дайрч, хурц шүдээрээ хаздаг. Норвегийн овол муур, нохой зэрэг өөрөөсөө том биетэй амьтад руу зоригтой дайрч чаддаг. Шведийн эрдэмтэн Малте Андерсон норвеги оволыг удаан хугацаанд судалсан бөгөөд “Норвегийн оволын үүдэн шүд маш осолтой. Үхэлд ч хүргэж мэднэ” гэжээ.

2.      Японы “газрын эмгэн хумс”

Эмгэн хумс нь зөөлөн, махлаг биетэй, тэжээллэг учраас шувууд, хөхтөн амьтны идэш болох нь элбэг. Харин энэ эмгэн хумс хуяг дотроо секундын дотор 180 градус эргэх чадвартай. Энэ тухай Японы Хоккайдо их сургуулийн биологич Юута Мори “Эмгэн хумс хуяг дотроо маш зөөлөн биетэй ч хүчтэй, булчин нь сайн хөгжсөн байдаг” гэжээ.

3.      Бүдүүн Лори (Nycticebus pygmaeus)

Том дугараг нүд, хайр татам дүр төрх, яг л хүн шиг савартай бүдүүн Лори бол цахим ертөнцийн “оддын” нэг. Шар шувуу шиг шөнийн амьдралтай, номхон, удаан хөдөлгөөнтэй ч хэрэв уурлуулсан бол зайгаа барьсан нь дээр. Яагаад гэвэл бүдүүн Лоригийн шүлсний булчирхайнаас хортой тос ялгардаг. Хазуулбал шоконд орохоор зогсохгүй үхэж ч мэднэ.

4.      Салхич шувууны дэгдээхэй (Fulmarus glacialis)

Нисэж чаддаггүй энэ шувуу үүрээ хадан цохионы ирмэгээр барьдаг. Тэгээд араатан болон үүр рүү нь дайрсан дайсан руу бөөлжиж биеэ хамгаалдаг аж. Ходоод нь их хэмжээний хортой бодис ялгаруулдгаараа онцлог. Бөөлжих болохоороо толгойгоо сэгсэрч эхэлнэ. Энэ нь анхааруулгын дохио юм.

5.      Сахалтай бах (Leptobrachium boringii)

Сахалтай гэхээр инээдтэй байна уу? Энэ төрлийн бах нь Хятадын өмнөд нутагт амьдардаг бөгөөд хоёр нутагтан амьтан билээ. Хавар бүр эрэгтэй бахын дээд уруулд 5мм урттай 10-16 өргөс ургадаг байна. Өргөс нь хурц “иртэй”.

6.      Хулсны баавгай (Ailuropoda melanoleuca)

Хулсны баавгай хөвсгөр том биетэй, дугариг хүрээтэй хөөрхөн нүдтэй, хүүхэд шиг эгдүүтэй суудаг болохоор хүмүүсийн хайрыг татдаг. Гэхдээ өхөөрдөм энэ амьтан амиа хамгаалах чадвараараа бусад баавгайнаас ч илүү аж. Тэд маш хүчтэй савартай, хөхтөн амьтан дундаасаа хамгийн чанга хаздаг нь юм. Хулсны баавгай зургаан хуруутай. Хурдан шаламгай бас хүчтэй цохино.

7.      Бичээч шувуу (Sagittarius serpentarius)

Урт хөл, сормуус, толгойдоо хэдэн ширхэг өдтэй энэ шувуу бол бичээч шувуу. Бие жин нь дунджаар 3,5-4 кг юм. Урт хөл, сарвуугаараа хөхтөн амьтадтай тулалдаж хоолоо олдог. Дайснаа яг л Брус Ли шиг өшиглөнө. Мөн тэрээр маш хурдан хөдөлгөөнтэй агаад могой, жижигхэн хөхтөн амьтдыг хөнөөх чадвартай юм.

8.      Конус эмгэн хумс (Conus geographus)

Энэ төрлийн эмгэн хумсын хуяг нь үзэмжтэй учир гоёл чимэглэлд ихээр ашигладаг. Харин дотор нь нуугдаж буй амьтан бол дэлхийн хамгийн аюултай амьтдын нэг юм. Дэлхий дээр 800 төрлийн эмгэн хумс байдаг. Ихэнх нь Номхон далай, Газар дундын тэнгисээр амьдардаг. Энэ төрлийн эмгэн хумс өөрөөсөө хор ялгаруулж, хэдхэн секундын дотор дайснаа ухаан алдуулах чадвартай. Энэ хор 10 хүнийг ч хангалттай хөнөөхүйц хүчтэй.  Судлаачдын тооцоолсноор энэ эмгэн хумсанд 100 гаруй хорт бодис агуулагддаг. Эрдэмтэд заримыг нь эмчилгээний зориулалтаар ашигладаг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
0
0
0
1
0
0
4

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.