Бид зурхайн тухай ярих үед ихэвчлэн хайр, харилцаа, ажил амьдрал ярилцдаг. Эдгээр нь чухал хэдий ч бид ихэвчлэн амьдралд хамгийн чухал зүйл болох мөнгийг орхигдуулж байдаг. Тэгвэл 12 ордны мөнгөний зурхайг та бүхэнд хүргэж байна.
1. Нумын орд: Муу мэдээ! нумын ордныхон баян байх нь маш бага.
Тэд өөрсдийг нь аз дайрна гэдэгт ихээхэн итгэдэг бөгөөд энэ нь тэднийг тайвшруулдаг. Үүнээс гадна нумын ордныхон ажилд орохдоо цалин хөлс хардаггүй. Тэдний хувьд хөгжилтэй байдлаар ангилж ажилладаг. Тэдний мөнгөгүй байх хамгийн гол шалтгаан нь шаардлагагүй олон зүйлсэд мөнгөө дэмий зарцуулдаг. Тиймээс өөрт хэрэггүй зүйлсэд мөнгө үрэхгүй байхыг хичээ.
2. Мэлхийн орд: Тэдний мэдрэмтгий, эмзэг зан нь үүнийг сонссоны дараа нь гомдоход хүргэнэ. Мэлхийн ордныхон баян болох магадлал багатай хүмүүс.
Үүний шалтгаан нь тэдний тайван байдал. Тэд зоригтой, шийдэмгий байх хэрэгтэй! Тэд үргэлж анхааралтай хянуур байхгүй бол бусдад мэхлэгдэх, залилуулах, мөнгө хөрөнгөө алдах магадлал ихтэй. Тиймээс мөнгө санхүүгийн ямар ч асуудалд маш болгоомжтой, тооцоотой хандаж, бичиг баримт, гэрээ хэлцэл дээр гарын үсэг зурахдаа бүгдийг нэгд нэгэнгүй хянах нь чухал. Учир нь жаахан хамаагүй алдвал маш их хохирол амсаж болзошгүй. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх, машин техникийн арилжаа, эм эмнэлгийн төхөөрөмжийн худалдаа, хүнсний төрлийн худалдаа зэрэг салбаруудад тэд ашиг орлого ихтэй ажиллана.
3. Ихэрийн орд: Богино хугацаанд маш их ашиг олохыг эрмэлздэг.
Тэд бодлогогүй, тооцоогүй аз сорих хандлагатай ба үүнээс болоод алдаж хохирох нь элбэг.Хэрвээ ихрийн ордныхны бүх анхаарал мөнгө санхүүгийн хувьд амжилтанд хүрэхэд тэмүүлдэг бол тэд мөнгийг богино хугацаанд их хэмжээгээр олно. Тэд мөнгө олохдоо оюун ухааныхаа чадавхийг бүрэн дүүрэн ашиглана. Ихрийнхэнд тохиолддог гол аюул бол тэд нэгэнт хүрсэн амжилтандаа сэтгэл ханаж чаддаггүй, улам цааш зүтгэж, шунаж байдаг. Мөн тэд ашиг олохын тулд өөрийгөө хайрлахгүй зүтгэдгээс бие муутай болох, сэтгэл санааны хямралд өртөх хандлага ихтэй. Тиймээс сэтгэл хөдлөл, хүсэл мөрөөдлөө хязгаарлаж байх нь юу юунаас чухал юм!
4. Жинлүүрийн орд: Тэд удалгүй баян болох ч хэтэрхий гэнэн байна.

Дундаас уулын дээд хэсэг хүртэл чирэх чадвар тэдэнд бий. Гэвч тэд маш чимээгүй хүмүүс. Олсон мөнгөө цуглуулж хуримтлал үүсгэ. Таныг баян болоход өөрийн тань чадвар хамгаас их нөлөөлнө. Та нумын орд болон мэлхийн ордноос илүү сайн байна! Боломж үргэлж байдаг шүү дээ!
5. Арслангийн орд: Ямар ч ажил хийсэн ашиг олох тавилантай.

Ямар ч төрлийн ажил хийсэн тэд ашиг олно. Шалтгаан нь тэдний хувиа хичээдэг зантай холбоотой. Томоохон хөрөнгө оруулахаас эхлээд жижигхэн бооцоотой тоглоом хүртэл тэдэнд ашиг орлого оруулдаг. Мөнгө санхүүгийн тал дээр ихээхэн азтай хүмүүс гэхэд болно. Тэдний анхаарах ёстой зүйл бол хууль бус аргаар, хэн нэгнийг хуурч мэхлэх, ашиг орлого олохоос зайлсхийх явдал юм. Эс тэгвэл дампуурч хоосроно.
6. Үхэрийн орд: Үргэлж шаргуу ажилладаг. Гэхдээ тэд хэзээ ч мөнгөө хэмнэж удирдаж чаддаггүй.
Тэд тансаг зүйлд дуртай. Энэ хобби нь тэднийг мөнгөө зарцуулахад хүрэгдэг. Мөн тэд хайр сэтгэл, мөнгө санхүүгийн тал дээр ч өгөөмөр ханддаг хүмүүс. Мөнгийг хуримтлуулан, ихээхэн баялагтай болох нь тэдний гол эрмэлзэх зүйл.
7. Матрын орд: Тэд хөрөнгө оруулалт, мөнгө хэмнэх чадвар сайтай хүмүүс.

Тэд мөнгөнд болгоомжтой ханддаг. Насан туршдаа хөдөлмөрлөн, зорилгодоо хүрэх нь матрынхны чанар бөгөөд мөнгө санхүүгийн асуудал дээр ч энэ нь илэрдэг. Ихэнх матрынхан өөрийн хичээл зүтгэлийн үр ашигаар эд хөрөнгөө хуримтлуулдаг. Хэрвээ тэд мөнгөө газрын наймаа, үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар, мал аж ахуйн салбарт оруулвал ихээхэн ашиг олох боломжтой. Эрсдэлийг даван туул!
8. Загасны орд: Тэд мөнгө олохдоо ч, үрэхдээ ч гарамгай.
Ихэнх загасныхан мөнгө хөрөнгө ихээр хуримтлуулах, эсвэл сайн наймаачид болох магадлал багатай. Тэд ярихдаа сайн боловч ажил хэрэг болгохдоо тааруу байдаг. Тиймээс мөнгө санхүүгийн асуудалд ч ижил хандлага гаргадаг. Хожим хойно хэрэг болж магадгүй хэмээн тооцож, мөнгө хуримтлуулж сураагүйгээс хүнд байдалд орох нь цөөнгүй. Тиймээс өөрийн дутагдлыг ямагт санаж, мөнгөндөө арвич хямгач хандах нь чухал.
9. Хонины орд: Тэд азтай ордуудын нэг юм! Мөн бизнес эрхлэх ур чадвараа хөгжүүлдэг хүмүүс байдаг.
Эрсдэлийг давж гарах, бүтэлгүйтлийн дараа бууж өгөхгүй чадвар нь тэднийг баян байхад нь нөлөөлдөг. Тэд нэг их зүтгэл гаргалгүйгээр хангалттай мөнгө олох боломжтой. Гэхдээ тэднийг үрэлгэн эсвэл тэнэг хүмүүс гэж ойлгож болохгүй. Тэд бусад хүнтэй хамаатай асуудалд тэр дундаа мөнгө санхүүгийн хувьд ч өөрөөс нь хараат байдаг хүмүүсийн тухайд нарийн тооцоотой ханддаг. Тэд жинхэнэ хөдөлмөрөөрөө мөнгө олдог. Баяр хүргэе !!!
10. Хумхын орд: Тэд хамгийн ухаантай орд. Бусдын ашиг олохооргүй газраас ч мөнгө олдог.
Сэргэлэн, мэдрэмж сайтай хумхынхан хаанаас, хэрхэн мөнгө олж болохыг сайн мэддэг. Тэд хүнээс мөнгө зээлдэггүй. Мөн аз сорихоос, аливааг туршиж үзэхээс буцдаггүй. Толгой нь сайн ажилладаг болохоор өвөрмөц сонин санаа гаргаж явдаг. Гэхдээ мөнгө санхүүгийн асуудалд аз сорихоос зайлсхийх нь чухал, ямарваа нэг алхам хийхийн өмнө бүгдийг сайтар тооцоолж, бодож үзэх нь чухал. тэд худалдаа арилжаа, даатгал, банк санхүү, төмөр зам, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулвал ихээхэн ашиг олно. Нөгөөтэйгүүр хумхынхан ганцаараа зүтгээд хэзээ ч амжилтад хүрэхгүй тул хамтын ажиллагааг эрхэмлэх нь чухал.
11. Хилэнцийн орд: Хэтэрхий өгөөмөр бас үрэлгэн зантай.
Хилэнцийн ордонд төрөгсдийг нууцлаг, учир битүүлэг хүмүүс гэдэг боловч мөнгө санхүүгийн асуудалд тэд гэнэдэж алдах нь элбэг. Тэд заримдаа маш их азтай байснаа, заримдаа маш их бүтэлгүйтэх нь ч бий. Тэдний хэтэрхий итгэмтгий зан өөрсдийг нь эргээд хорлодог. Хэдийгээр хурц, гярхай ухааныхаа хүчээр тэд нэг олохдоо багагуй мөнгө олдог ч удаан хугацаагаар хадгалж, хуримтлал үүсгэж чаддаггүй.
12. Охины орд: Бүх ордуудаас хамгийн баян нь тэд.
Тэд бүх зурхайн дундаас хамгийн хичээнгүй ажилладаг нь. Мөн ашиг орлого олох хувьтай төрсөн хүмүүс. Тэд төрөлхийн хурц ухаантай, шударга болохоор барагтайд хууртаж мэхлэгдэхгүй. Хүний сайн муу, үнэн худлыг дор нь ялгаж чаддаг. Охины ордод төрөгсөд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой салбарт ажиллавал хялбархан баяжина. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн ихэнх нь охины ордод төрсөн байдаг.
Эх сурвалж: www.forbes.com