UBLife Logo
-

Та яг одоо 10 мянган төгрөгөөр MMC-ийн 500 хувьцааг авч болно

Э.Хулан
Э.Хулан
Та яг одоо 10 мянган төгрөгөөр MMC-ийн 500 хувьцааг авч болно

10 мянган төгрөгөөр Та “Mongolian mining corporation”-ы 500 ширхэг хувьцааг авч болох нь. Та андуурч уншаагүй ээ. Алтан шаргал өнгөтэй ганцхан ширхэг 10 мянгатын дэвсгэртээр шүү дээ. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining corporation” (HKG:0975)-ы хувьцааны ханш уруудсаар, нэгжийг нь 0.077 хонконг доллар буюу 20 төгрөгөөр арилжиж байна. Тэд өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд 600 сая ам.долларын бондын хүүгийн төлбөр болох 26.6 сая ам.долларыг төлж чадалгүй дефолт зарласан юм. Гэрээний дагуу 30 хоногийн дотор хүүгээ төлөх учиртай байсан. Гэхдээ зээлээ төлсөнгүй. Түүнчлэн бонд эзэмшигчидтэй зээлийн бүтэц өөрчлөхөөр хэлэлцсэн ч хараахан үр дүнд хүрээгүй байна. Тиймээс дээрх бонд тэр чигтээ дефолт болсон байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
12
45
39
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.