UBLife Logo
Бөх

ДАШТ-д зодоглохгүй шилдэг жүдочид

ДАШТ-д зодоглохгүй шилдэг жүдочид

Унгарын нийслэл Будапешт хотноо болох жүдо бөхийн ДАШТ эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Дэлхийн аваргад оролцох шигшээ багууд бүрэлдэхүүнээ танилцуулж дууссан. Ингээд эрэгтэйчүүдийн жин тус бүрт шилдэг жүдочдоос хэн нь Будапештийн дэвжээнд зодоглохгүй болсныг танилцуулья. IJF-ийн чансааны эхний 10-т багтдаг олон тамирчин Унгарыг зорихгүй болсон.

Шишимэ Торү (Япон)

Жин: -60кгЧансаа: 4Шишимэ Торү чансааны 2-т бичигдсэн Наохиса Такато, 9-д эрэмбэтэй Рюүжи Нагаяма нартай өрсөлдөөд ялагдсан.

Роберт Мшвидобадзе (ОХУ)

Жин: -60кгЧансаа: 8Гэхдээ Роберт ДАШТ-д ямар ч гэсэн оролцох болсон тул энэ жагсаалтаас хасагдсан. ОХУ-ын дасгалжуулагч нар түүнийг сонголгүй дэлхийн чансаанд 20-д бичигдэж байгаа “Рио 2016” олимпийн аварга Беслан Мудрановт эрх өгсөн ч Беслан гэмтэж орхисон.

Абдула Абдулжалилов (ОХУ)

Жин: -66кгЧансаа: 3ОХУ-ын шигшээ багийн удирдлага дэлхийн чансааг огт харгалзахгүй тамирчдаа сонгож байгаагийн бас нэгэн жишээ бол эрэгтэйчүүдийн 66 кг. Чансааны 3-т байгаа Абдулаг үлдээж, 26-д байгаа дэлхийн хошой медальт Михаил Пуляевт гурав дахь медалиа авах боломж олгосон.

Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх (Монгол)

Жин: -66кгЧансаа: Д.Төмөрхүлэг 4, Д.Алтансүх 6Манай шигшээ багт энэ жинд дэлхийн чансааны 22 дахь бөх Г.Хэрлэн барилдана.

Якуб Шамилов (ОХУ)

Жин: -66кгЧансаа: 10Шалтгаан нь дээр дурдсан Абдула Абдулжалиловтой ижил.

Аслан Лаппинагов (ОХУ)

Жин: -81кгЧансаа: 7Хэдий 7-д бичигдэж байгаа ч түүний оронд зодоглох бөхчүүд нь түүнээс чансаа өндөр тул арга байхгүй. Алан Хубецов (1), Хасан Халмурзаев (2) нар жингээ толгойлж байгаа.

Машюү Бейкер (Япон)

Жин: -90кгЧансаа: 6Японы АШТ дээр авсан мөрний гэмтэл нь эдгээгүй байгаа.

Кента Нагасава (Япон)

Жин: -90кгЧансаа: 10Японы дасгалжуулагч нар энэ жинд бөх барилдуулалгүй 100 кг-д хоёр бөх сойх шийдвэр гаргасан.

Хосе Арментерос (Куба)

Жин: -100кгЧансаа: 9Канкун Гран Прид гэмтсэн.

Андрей Волков (ОХУ)

Жин: +100кгЧансаа: 10ОХУ-ын дасгалжуулагч нар хамгийн хүнд жинд тамирчин авч явалгүй -73кг, -81кг, -100кг-ийн жинд тус бүр хоёр бөх авч явахаар болсон.

Ингээд харахад дэлхийн чансааны шилдэг 10 бөх бүгд барилдах цорын ганц жин бол 73 кг болж байна. Харин 66 кг-д шилдэг дөрвөн бөх нь барилдахгүй болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
47
41
18
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.