UBLife Logo
Newsfeed

Ази тивийн хамгийн үзэсгэлэнтэй 13 хот

Ази тивийн хамгийн үзэсгэлэнтэй 13 хот

Барууны хотуудын үзэсгэлэнт байдал нь өндөр, шилэн барилгуудаар дүгнэгддэг бол Азид харин ч эсрэгээрээ байх нь бий. Азийн үзэсгэлэнт хотууд эртний түүхийг хүүрнэх намхан барилгуудтай, худалдаа арилжааны гол боомтуудыг түшиглэн оршдог байна. Түүнийгээ дагаад архитектурын өвөрмөц шийдлийг илтгэх өнгө төрхөөрөө жуулчдын сонирхлыг ихэд татдаг аж. 

1. Малайз, Жорж Таун хот: ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад багтсан тус хотын гудамжинд хуучны өвөрмөц барилгууд байх бөгөөд ихэнхийг нь кафе, дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байна. 

2. Хятад, Жөүжүанг хот: Одоогоос 900 гаруй жилийн өмнө Чин гүрний үед баригдсан тус үзэсгэлэнт хот нь голын эрэг дагуу байрладаг бөгөөд түүхийн музейгээр аялаж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг аж.  

3. Япон, Юфуин хот: Тус хот нь Японы баруун өмнөд Кюсю арал дээр орших Оита мужийн жижигхэн хот юм. Юфуин нь байгалийн үзэсгэлэнт газар оршдог бөгөөд тайван уур амьсгал, халуун рашаан, хавтанцар дээвэртэй хуучны байшингаараа алдартай.

4. Вьетнам, Хой Ан хот: 1999 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн энэхүү худалдааны боомт хот нь 16 дугаар зуунаас хойш Вьетнамын худалдааны хамгийн чухал хотуудын нэг болжээ. Тус хот нь худалдаачдын гоёмсог байшингуудаараа алдаршжээ.

5. Филиппин, Виган хот: ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хот болох Виганыг 1572 онд Испаничууд байгуулжээ. Ази тивд Испанийн колоничлолын үеийн архитектурыг мэдрэх хамгийн тохиромжтой газруудын нэг болох тус хот нь Филиппинийн баруун хойд хэсгийн Лузон арлын эрэгт оршдог.

6. Лаос, Прабанг хот: Лаосын төв хэсэгт байрлах тус хот нь 1995 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд Европ, Лаосын архитектурын хоорондын уялдааг илэрхийлсэн өвөрмөц дүр төрхөөрөө танигджээ. 

7. Камбож, Кампот хот: Байгалийн үзэсгэлэнт газрууд, чинжүүний аж ахуйгаараа хамгийн сайн танигдсан энэхүү далайн эргийн хот нь Францын колонид байжээ. Олон тооны худалдааны гудамж, ер бусын сэтгэгдэл төрүүлэм жижиг сууцнуудаараа Камбожийн хамгийн үзэсгэлэнтэй жижиг хотуудын нэг болжээ.

8. Индонези, Кота Геде хот: Индонезийн эртний хот Кота Геде нь архитектураараа алдартай.

9. Шри Ланка, Галле хот: Шри Ланкийн баруун өмнөд эрэгт байрлах Галле хот нь түүхэн уур амьсгалыг олон зууны турш хадгалсан худалдааны чухал боомтоороо алдартай.

10. Балба, Гандрук хот: Гималайн уулсыг түшиглэсэн, "Чулуун тосгон" гэгддэг уг хот нь далайн түвшнээс дээш 2000 метрийн өндөрт оршдог байна. Хотод зөвхөн явганаар очих боломжтой гэнэ.

11. Энэтхэг, Мавлиннонг хот: Энэтхэгийн зүүн хойд хэсэгт байрлах Мавлиннонг хот нь байгалийн үзэсгэлэнт газраараа алдартай. 

12. Хонконг, Сай Кунг хот: Тус хот нь  далайн эрэг дагуу байрладаг загас агнуурын хот юм.

13. Тайланд, Пукет хот: Пукет хот нь түүхэн чухал барилгуудаараа алдартай аж. Мөн аялаж, амархад тохиромжтой хотуудын тоонд зүй ёсоор багтдаг. Тус хотыг 18-19 дүгээр зууны үед Хятадууд барьжээ.

Эх сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
1
0
0
0
3
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.