UBLife Logo
Newsfeed

BTS хамтлагийн тухай хүн бүхний мэдэх ёстой 8 чухал зүйл

BTS хамтлагийн тухай хүн бүхний мэдэх ёстой 8 чухал зүйл

Өнөөдөр BBMA болж байгаа бөгөөд Шилдэг сошиал уран бүтээлч төрөлд 3 дахь жилдээ дараалан шагнал хүртэж, түүхийн нэгэн чухал хэсгийг бичиж байна.

Тэд ямар харагдаж байгааг хар л даа. Бүгд л сайхан, цэмцгэр, гэрэлтсэн харагдаж байна. Аргагүй шүү дээ, тэд К-ПОП гэх зүйлийг шинэ, тэс ондоо түвшинд авчирсан юм.

Энэ хамтлагийг би өнгөрсөн жилээс сонсож эхэлсэн бөгөөд аргагүй л өөр гэдгийг нь тэр дороо мэдэрсэн юм. Анх к-поп гэх зүйлийг миний сонирхох зүйл биш бололтой хэмээн өөртөө бүрэн итгүүлсэн байсан ч энэ хүчирхэг 7 залуугийн эрч хүч, авьяас нь дундаршгүй бас дахин хэнээр орлуулшгүй санагдсан юм.

1. Бүгдээрээ гишүүдтэй танилцацгаая.

BTS нийт 7 гишүүнтэй. 

Макнэ буюу хамгийн жаахан гишүүнээс нь эхэлцгээе. 

Жон Жонгүг. (Jungkook) Түүнийг "Алтан Макнэ" гэдэг. Хийж чадахгүй зүйл гэж бараг байхгүй дээ.

Ким Тэхён. (V) Энэ ертөнцийн хамгийн царайлаг залуу гээд хэлэхэд ч буруудахгүй гэж байгаа.   

Пак Жимин. (Jimin) Сайхан хоолой бас бүжгийн асар өндөр чадвар нийлэхээрээ энэ хүн болсон байдаг юм.

When you JimIN, you can't JimOUT.

Ким Намжүүн. (RM) Хамтлагийн ахлагч. "Тачаангуй тархитай" гээд хэлэхэд буруудахгүй дээ. 

Жон Хусог. (J-Hope) Тэр бол хамтлагийн хамгийн шилдэг бүжигчин. Бас нарны туяа шиг л гэрэл цацруулсан нэгэн.

Мин Юнги. (Suga) Чадварлаг реппер, дуу зохиогч тэрбээр AGUST D нэрээр өөрийн тасархай дуунуудыг таниулж байсан.   

Ким Сокжин (Jin) Хамтлагийн хамгийн ахмад гишүүн, нүүр царай, "Worldwide Handsome" залуу.

2. Тэд 2013 онд дебют хийсэн.

No More Dream дуугаараа тэд 2013 оны долдугаар сард анх гарч ирж байлаа. Гэхдээ тэд анхнаасаа ийм алдартай, лаг гарч ирж байсан гэж бодож байвал тэр буруу юм. Тэд "юу ч үгүй" байхаас эхэлсэн. Тухайн үед маш олон хүмүүс тэднийг удалгүй замхарч алга болох чадваргүй хамтлагуудын нэг хэмээн тооцож байсан ч одоо бүгд амаа барьсан юм. 

3. Тэд 2016 оноос эхлээд дэлхийд бага багаар танигдаж эхэлсэн байдаг.

"DNA" дуу нь тухайн үед Биллбоард чартыг эзэгнэсэн гэхэд болно. Үүгээрээ тэд Биллбоард чартад багтсан анхны К-поп хамтлаг болсон байдаг. 

4. BTS хамтлагийн шүтэн бишрэгчдийг...

АРМИ гэдэг! Дэлхий дээрх хамгийн хүчтэй, цуцашгүй фенүүд гэсэн ч болно. Мөн хамтлагийнхан цаг ямагт, ямар ч үед Арми нартаа хайраа зарлаж, талархсаар ирсэн. Арми нар өнөөг хүртэл улам олуулаа болж, улам л галзуу болсоор   

5. Ямар дуунуудыг нь эхлээд сонсож үзвэл зүгээр вэ?

Өөрийн туршлага дээр үндэслэн хэд хэдэн дууг санал болгож байна. Мэдээж хамгийн их танигдсан, шуугиан тарьсан дуунууд нь. Үүн дээр бас өөрийн дуртай ганц хоёр дуугаа нэмье.

MIC Drop: Бусад хүмүүсийн хийсэн "reaction" бичлэгийг нь үзэх хамгийн их дуртай дуу. Энэ ремикс цацагдаад л хит болсон доо. Үнэхээр их эрч хүч өгдөг. Яг л энэ дууг сонсоод ажилдаа очиход бүх зүйлийг орвонгоор эргүүлж чадах хүчтэй болсон мэт болно. 

Blood Sweat & Tears дууг нь анх сонсож байлаа. Шалтгаан нь маш энгийн. Энэ дууны клип тэр чигтээ тун хачирхалтай. Юуны тухай өгүүлж байгааг нь тааж мэдэх гэж үзсээр байгаад дуртай болсон байдаг юм.

Хамгийн сүүлд гарсан шинэхэн дуу нь. Halsey-тай хамтарсан энэ уран бүтээл нь их өөдрөг, гоё мэдрэмж төрүүлнэ. Арми нартаа зориулсан хувилбар нь бас их хөөрхөн.

Амьд тоглолтуудыг нь бүгдийг нь үзээд, сонирхоод үзээрэй. Шинэхэн дуу нь маш их эрч хүчийг танд бэлэглэх болно. 

6. Тэд таны бодож буй олон К-поп хамтлагаас өөр гэдэгтэй хүмүүс санал нэгддэг. 

Хүн хөнөөж мэдэхээр бүжгийн хөдөлгөөнүүдээс авахуулаад татаж унатал инээлгэх хөгжилтэй мөчүүд тэдэнд олон бий. Та бүхэн хөгжилтэй бичлэгүүдийг нь үзээрэй. Миний дуртай болсон гол шалтгаан бол тэдний хувь хүн болгоны онцлог болоод цацруулсан эрч хүч нь юм.

7. Тэдний шагналуудыг дурдаад байвал дуусахгүй.

MAMA (Mnet Asian Music Awards)-аас хамгийн том гэсэн шагналуудыг бүгдийг нь авсан. Оны шилдэг уран бүтээлч бол хамгийн томд тооцогддог шагнал. Гэтэл түүнийг авах нь BTS хамтлагийн хувьд бол энгийн үзэгдэл мэт санагдах болжээ. Тэд бүхнийг дэндүү амархан мэт харагдуулдаг! Гэхдээ яг үнэндээ тэдний энэ хүртэл хийж бүтээсэн, зүтгэсэн болгон ямар их золиос, хичээл зүтгэл шаардсаныг дурдахгүй өнгөрч болохгүй. НҮБ-ийн чуулган дээр үг хэлж, Грэмми шагнал гардуулах ёслолд оролцож хүртэл чадсан тэд нэг л өдөр өөрсдөө Грэмми хүртээд зогсож байхыг хэн ч үгүйсгэж чадахгүй.

8. Манай Арми нар ч бас их идэвхтэй.

WATTPAD аппликэйшн дээр энэ залуусыг гол дүр болгон бичсэн асар олон зохиол байдаг. Мөн та бүхэн бичээд хайхад л гарч ирэх олон пэйж, группүүдэд нэгдэж, янз бүрийн мэдээлэл авах боломжтой. Тэд бүжгийг нь сурч, дууг нь дуулж, тэдэнд зориулан янз бүрийн арга хэмжээ хүртэл зохион байгуулдгаас гадна асар олон гоё цуглуулгатай хүүхдүүд бий.

Бас манай кино театруудаар тэдний тоглолт гарч, тасалбар нь дуусаад бөөн юм болж байсан даа? Тэр үеэр очиж үзсэн сэтгэгдлийг минь Алисагийн тэмдэглэл булан дээрээс мөн унших боломжтой шүү. ЭНД дарж сонирхоорой. 

Тус хамтлагийн тухай илүү дэлгэрэнгүй нийтлэлийг тун удахгүй дахин хүргэх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
6
243
2
1
1
2
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
С.Энхмаа.\18.143.93.122
Энэ бүх мэдээлэлийг тайлбарлаж өгсөнд баярлалаа,өөр олон олон сонирхолтой баримтуудыг тайлбарлаж өгөөрэй❤дараа дараачийн мэдээлэлийг хүлээж байх болно оо,BTS хамтлагаас өөр сонирхолтой баримт хүргээрэй💜💜
С.Энхмаа.\18.143.93.122
Энэ бүх мэдээлэлийг тайлбарлаж өгсөнд баярлалаа,өөр олон олон сонирхолтой баримтуудыг тайлбарлаж өгөөрэй❤дараа дараачийн мэдээлэлийг хүлээж байх болно оо,BTS хамтлагаас өөр сонирхолтой баримт хүргээрэй💜💜