Их Британийн гэрэл зурагчин Жимми Нелсон 2010 онд "Үгүй болохоос нь өмнө" (Before They Pass Away) нэртэй төслийг эхлүүлсэн юм. Тэрбээр Европ, Ази, Африк, Өмнөд Америк, Номхон далайн орнуудаар аялж, уламжлал амьдралын хэв маягаа хадгалан аж төрсөөр байгаа ч өдгөө устаж үгүй болох аюул нүүрлээд буй 35 уугуул соёлтой танилцан, тэдгээр соёлын өвийг тээн аж төрж буй сүүлчийн хүмүүсийн хөрөг зургийг буулгасан байна.


Мексикийн Запотек овгийн эмэгтэй. Нэгэн цагт бүс нутагтаа хамгийн хүчирхэг соёл иргэншилд тооцогдож байан Запотек овгийг 16-р зууны үед испаничууд эзэлжээ. Өдгөө Запотек овогт хамаарах нэг орчим хүн амьдарч байна.

Полинези дахь Маркесас арлын уугуул иргэн. Тус дайчин овог дайснуудынхаа махаар хооллодог байсан гэх хуучны яриа бий.

Ангол дахь Мучимба овгийн эмэгтэй. Хагас нүүдэлчин ард түмэн гэгддэг мучимбачууд гол төлөв Анголийн Намибатай хиллэдэг хуурай, өндөрлөг бүс нутагт аж төрсөөр иржээ.

Папуа Шинэ Гвинейн Хули овгийн гишүүн

Папуа Шинэ Гвинейн Хули овгийн гишүүн

Мексикийн Чичимека Жоназ овгийн залуу гишүүн

Хятадын Мяо овгийн охин

Чад дахь Водаабе нүүдэлчин овгийн эмэгтэй

Энэтхэгийн Садхус овгийн гишүүн (сайн хүмүүс гэсэн утгатай). Тус овгийнхон галын өнгийг илтгэсэн улбар шар өнгийн хувцас өмсдөг чин сүсэг бишрэлтэй хүмүүс бөгөөд дараагийн төрөлдөө дахин садхус хүн болж төрөхийг бэлгэдэн нас барсан хүний бүхий л эд зүйлсийг шатаадаг уламжлалтай аж.

Австралийн Барди овгийн хөвгүүн

Хятадын өмнөд хэсгийн алслагдмал бүсэд аж төрдөг Биаша Миао овгийн хүн

Хятадын Лангде Миао овгийн эмэгтэй. Муу сүнснээс хамгаалдаг гэх энэхүү толгойн гоёлыг хийхийн тулд хэд сарыг зарцуулдаг байна.

Перугийн Керос овгийн эр. Тэрбээр далайн түвшнээс 4,400 метрийн өндөрт орших Кочамоко хотод амьдардаг Инка бүлгийн хамгийн сүүлчийн хүн юм.

Чад дахь Водаабе нүүдэлчин овгийн эмэгтэй

Папуа Шинэ Гвинейн Корафе овгийн хөвгүүн

Полинези дахь Маркесас арлын уугуул охин. Тус арлын уугуул иргэдийн 98 хувь нь Европын эзлэн түрэмгийллийн үеэр цэцэг өвчний улмаас амь үрэгджээ.

Бутан дахь Буддын шашинт Шарчоп овгийн эмэгтэй

Чад дахь Водаабе нүүдэлчин овгийн охин

Ангол дахь Мвила овгийн эмэгтэй. Уг овгийнхон шувуу, ямаа, үхэр зэрэг амьтдыг гаршуулж, газар тариалан эрхэлж аж амьдралаа залгуулсаар иржээ.

Папуа Шинэ Гвинейн Калули овгийн эр. Тус овог байгальтай ихэд ойр амьдардаг тул овгийн гишүддээ мод, гол, горхины нэр өгөх нь элбэг аж.

Папуа Шинэ Гвинейн Корафе овгийн гишүүн

Мексикийн Чичимека Жоназ овгийн залуу гишүүн (зүүн тал), Папуа Шинэ Гвинейн Калули овгийн эр. Тус овог байгальтай ихэд ойр амьдардаг тул овгийн гишүддээ мод, гол, горхины нэр өгөх нь элбэг аж (баруун тал)

Мексикийн Чичимека Жоназ овгийн эр

Мексикийн Оакака овгийн эмэгтэй. Тус бүс нутгийн нийт хүн амын 48 хувийг Оакака овгийнхон бүрдүүлж байна.

Папуа Шинэ Гвиней дэх Латмул овгийн эр

Папуа Шинэ Гвиней дэх Латмул овгийн эр
Эх сурвалж: Daily Mail