Уран зохиолын оргил өвд тооцогддог "Баатарлаг Жангар" туулийн 17 бүлгийг Говь-Алтайн 1350 хүүхэд хоёр өдрийн туршид хайллаа.
Туульс хайлах арга хэмжээг Говь-Алтай аймагт хоёр дахь удаагаа зохион байгуулсан нь энэ.
Өнөө жилийн 12-р сарын 21, 22-ний өдрүүдэд болсон эл арга хэмжээнд төрийн батламжит туульч Э.Баатаржав, А.Балдандорж, төрийн титэмт туульч Г.Дамдиндорж нар оройлон оролцож, 1350 туульч хүүхэд тэдэнтэй энэ зэрэгцэн туульс хайлсан агаад мөн туульсын 300 гаруй хөгжмийн чуулбар тоглолтыг олноо толилуулав.
"Монгол Жангар хайлах" хэмээх өв болбоос яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан нэн ховордож буй зан үйл билээ.