
Намар хамгийн сайхан улирал. Намрын улирал ид шидийн эгэл бус уур амьсгалтай, эрт үеийг дурсан санагалзуулан, хэн нэгнийг баярлуулж, хэн нэгнийг гуниглуулан, уйлуулж ч чаддаг. Намрын байгаль дэлхий өөр бусад улирлаас илүү үзэсгэлэнтэй сайхан. Энэ үзэсгэлэнтэй байгаль үе үеийн яруу найрагч, зохиолч нарын онгодыг хөдөлгөж, уран бүтээлийнх нь чавхдасыг хөглөдөг увдистай. Алдарт зохиолч, зураач, яруу найрагчдын шилдэг бүтээлүүд намрын улиралд төрсөн байх нь олонтаа.
















