UBLife Logo
Лавлах

Улсын шалгалтын хуваарь гарлаа

Улсын шалгалтын хуваарь гарлаа

Энэ жилийн улсын шалгалт тавдугаар сарын 28-аас эхлэн зургадугаар сарын 8-нд дуусна. Боловсролын үнэлгээний төвөөс 2018 оны бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах улсын шалгалт зохион байгуулах хуваарийг танилцууллаа.

Бага боловсрол буюу тавдугаар ангийнхны монгол хэлний шалгалт тавдугаар сарын 28, математик тавдугаар сарын 30, байгаль шинжлэл зургадугаар сарын 4-нд тус тус болно.

Суурь боловсрол буюу 9-р ангийнхны монгол хэлний шалгалт тавдугаар сарын 29, математик тавдугаар сарын 31, байгалийн ухаан зургадугаар сарын 5, нийгмийн ухааны шалгалт зургадугаар сарын 7-нд болох аж.

Харин бүрэн дунд боловсрол буюу 12-р ангийн монгол хэлний шалгалт тавдугаар сарын 30, математик зургадугаар сарын 4, зургадугаар сарын 6, гадаад хэлний шалгалт зургадугаар сарын 8-нд тус тус болохоор төлөвлөгджээ. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
16
38
42
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.