UBLife Logo
OMG

Аялж зугаалах зуны улирал дууссаныг мэдээд танд төрөх 9 бодол

Ub.life
Ub.life
Аялж зугаалах зуны улирал дууссаныг мэдээд танд төрөх 9 бодол

Дөнгөж саяхан л зун эхэлж байсан юм шиг санагдах хэдий ч хэдийн наймдугаар сар эхэлжээ. Ингээд бодоход цаг хугацаа маш хурдан өнгөрөх юм. Та бүхэн зуныг хангалттай сайн мэдэрч авч амжсан уу?

1. Зун дөнгөж эхэлж байсан биш билүү?

Үнэхээр үнэн гэж үү? Би өчигдөрхөн л хөдөө явах аяллын маршрутаа зохиож байсан санагдах юм. Гэтэл хэдийн зун дуусах болсон байна. Зун цаг хугацаа илүү хурдан өнгөрдөг юм болов уу? Хэрвээ би нүдээ цавчлахаа болих юм бол зун удаан өнгөрөх үү? Оролдоод үзэхэд буруудахгүй л юм.

2. Есдүгээр сарыг зуны улиралд тооцож болохгүй гэж үү?

Хэрэв баримттайгаар яръя гэх юм бол намар есдүгээр сарын 21 болтол эхлэхгүй гэсэн үг. Тиймээс есдүгээр сар зун байгаад зогсохгүй, зуны аяллын улирал аравдугаар сар хүртэл дуусахгүй гэсэн үг. Үүний дагуу бодож байгаа хүн нь ганц би биш биз дээ? Өөр тийшээ аялах боломж бидэнд байгаа л гэсэн үг.

3. Би “Зуны төгсгөл” гэх хүслийн жагсаалт хийх хэрэгтэй юм байна.

Би зуны төгсгөлийг гашуудаж, гуниглаж өнгөрүүлмээргүй байна. Тийм ч учраас зуны төгсгөлд хийх зүйлсийн жагсаалт гаргана. Ингэснээр надад харамсах зүйл байхгүй болно. Хэдэн аялал төлөвлөх юм бол зун надаас нүүрээ буруулалгүй, арай удаан үргэлжлэх ч юм билүү.

4. Би аялал болгоноо санахын тулд зургуудаа цуглуулах ёстой.

Нэгэнт л зуны амралт дуусч байгаагаас хойш би санан дурсах юмтай байхын тулд аялсан, хийсэн зүйлсийнхээ зургуудыг цуглуулах хэрэгтэй байх. Тэгээд зургийн цомог ч юм уу ямар нэгэн зүйл хийнэ. Эсвэл инстаграм дээр зургуудаа оруулж хүмүүст харуулж, заримыг нь атаархуулж болох л юм.

5. Би амралтынхаа үлдсэн бүх хугацааг ашиглах ёстой. Яг одоо.

Зуны эхэнд би сайтар амарч аваад намартаа бэлдэх болно гэж өөртөө хэлж байсан. Тиймээс нэгэнт л зун дуусч байгаа юм чинь үлдсэн өдрөө сонирхолтой зүйл хийж өнгөрүүлье. Жишээ нь янз бүрийн арга хэмжээ, тоглолт, кинонд явдаг ч юм уу.

6. Би зун сайхан харагдах гэж маш их хичээсэн. Харин одоо..

Би махан хоолыг цагаан хоолоор сольсон. Ажил руугаа байнга АЛХАЖ явсан. Биеэ чадах чинээгээрээ сайхан байлгах гэж хичээсэн. Би энэ бүхнийг зуны сайхан цаг агаарт хүмүүсийн дундуур сайхан харагдаж явахын тулд хийсэн. Гэхдээ одоо нэгэнт л зун дуусч байгаа юм чинь ямар хэрэгтэй гэж. Шууд л гурван бургер дараалуулж идмээр санагдаж байна.

7. Би ачаа боодлоо бэлдэх тэр сайхан цаг үеийг маш их санах болно.

Аяллын хамгийн сайхан үе нь явах гээд ачаагаа бэлдэх шүү дээ. Би ачаагаа янзалж, дараа нь буцаагаад эвхэж хийдэг байсан сайхан үеүдийг байнга санах болно. Дараа зун хүртэл.

8. Одоо би өөрийнхөө мөнгийг юунд зарцуулах вэ?

Би ер нь зуны амралтаас өмнө юунд мөнгө үрдэг байсан юм бол? Одоо надад юунд үрэх тухай ойлголт ер алга.

9. Дараа зуны аяллаа төлөвлөх хэрэгтэй.

Одоо цаг үе шиг сайхан үе байхгүй. Хэрвээ би ирэх жилийн зуны аяллыг одоо бодож, төлөвлөсөөр байх юм бол надад хийх илүү олон сайхан зүйл гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр шинэ, илүү хөгжилтэй зуны төлөө одооноос бэлдэнэ дээ.

Мэдээг бэлтгэсэн: С.Ариунзаяа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
20
41
43
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.