UBLife Logo
Бөх

Олимпийн аварга болохыг зорьж буй монгол бүсгүй

Олимпийн аварга болохыг зорьж буй монгол бүсгүй

Тэд бидний тухайОлимпийн аварга болохыг зорьж буй монгол бүсгүйОХУ-ын NTD телевиз С.Батцэцэгийн талаар ийм нэртэй нэвтрүүлэг бэлтгэн гаргажээ. Ингээд нэвтрүүлгийг орчуулан хүргэе.С:Батцэцэг Монголын чөлөөт бөхийн тамирчин. 26-хан настай залуухан ч гэсэн энэ бүсгүй хэдийнэ Монголын үндэсний баатар болж чаджээ. Түүнд томоохон уралдаан тэмцээний таван медаль байгаагийн нэг нь Лондонгийн олимпийн наадмын хүрэл медаль. Энэ зун С.Батцэцэг хүрэл медалиа алт болгон хувиргахаар зэхэж байна. Олимпийн наадам ойртох тусам түүний бэлтгэл эрчимжсээр, одоо өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг болжээ. Монголд бөхийн бүх төрөл хөгжсөн, ард иргэд нь дуртай. Эмэгтэйчүүд бөх барилдахад хэн ч гайхахаа больжээ.

Т.Сүхбаатар (эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч) “Монгол бүсгүйчүүд дайчин баатар шиг эрэлхэг зориг, хүч чадалтай. Тийм болохоор тэд бөхийн спортод өндөр амжилт гаргаж чаддаг”С.Батцэцэг чөлөөт бөхөөр тун санамсаргүй тохиолдлоор хичээллэж эхэлсэн гэнэ.  С.Батцэцэг “Би нэг удаа зурагтаар эмэгтэй бөхчүүдийн барилдаан үзсэн юм. Багшдаа их сайхан спорт юм гэж хэлж байлаа. Ингээд л би чөлөөт бөх барилдахаар шийдсэн. Урьд нь хүмүүс эмэгтэйчүүдийг барилддаг гэхээр л бүдүүн, тарган хүн гэж боддог байлаа. Харин одоо телевизээр хараад мэддэг болсон. Үзэгчид биднийг эрчүүдтэй адилгүй, аятайхан бүсгүйчүүд гэж хэлдэг”С.Батцэцэг найз залуутай. Найз залуу нь түүний олимпийн аварга болох хүслийг нь дэмжиж тусалдаг. С.Батцэцэг өөрөө ч хүсэл найдвараа биелүүлэхийг хүсэж байна. Тэр ялалтдаа хүрэхээр хичээн зүтгэсээр. Зорилгоо биелүүлэхэд нь түүнд нэр нь ч тусалдаг гэлтэй. Батцэцэг гэдэг нь оросоор крепкий цветок гэсэн утгатай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
26
16
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.