Та бүхэн маань сайхан наадамлаж байна уу? Наадмын өдрүүдэд хүмүүсийн хайрыг хамгийн ихээр татсан хөөрхөн үйл явдлуудын зураг бичлэгтэй танилцахдаа бэлэн үү? Цааш түгээж олон хүнд гэгээлэг эерэг мэдрэмжийг хүргээрэй.
1. Энэ наадмаас сэтгэлд хамгийн тод үлдэж буй зураг…
2. Эвгүй унаж хөлөө бэртээсэн учраа бөхөө түшээд явж буй мөч.
3. Анх удаа наадамд том хүн унасан морь түрүүлж байгаа нь энэ гэнэ. Түрүүнд давхиж яваад хадуурсан морио өөрөө унаж давхиад түрүү магнай болоод ирдэг, яах аргагүй түүх бүтээлээ.
Хүмүүсийн хайрыг татсан хөөрхөн хоёрыг хэдийнээ зураад тавьчихсан байна шүү.
4. “Морь нь олигтой давхиулсангүй гээд мөрлөөд байгаа юм биш үү” гэнэ ээ.
5. Ямар хөөрхөн зураг вэ!
6. Ганцаараа давхисаар байгаад бариандаа ирлээ дээ.
7. Ийм хэсэг үнэхээр хэрэгтэй байсныг мэдэрсэн дээ.
8. Хөөрхөн тагтаа наадмын талбай дээр бөх үзээд явж байна.
9. Дэлхий даяар амьдарч буй Монголчууд маань Наадмаа нижгэр сайхан тэмдэглэж байгааг харах зүрх дулаацам байдаг шүү.
10. Бутаны эзэн хааны гэр бүлд ийм хөөрхөн даага бэлэглэсэн гэнэ ээ.
11. Энэ жилийн наадмын талбайн эмх цэгц олон хүний магтаалыг хүртэж байна.
12. М онголын ард түмний наадмыг хүндэтгэн ирээд, бүр төрийн дуулал дагаад дуулаад сууж буй энэ хүн бол хайр юм.
13. Хамгийн сайхан үеэр айлчлан ирж, өв соёлтой маань танилцаж буй хааны гэр бүл.
14. Үнэхээр хайр татам…
15. Энэ жил хүмүүст хамгийн ихээр таалагдсан бас нэгэн шинэчлэл бол наадмын нээлтийг хоёр удаа буюу оройн цагаар дахин нэг хийж эхэлсэн явдал байсан юм. Дараа жилээс улам бүр гоё болно гэдэгт итгэж байна.