Уншигчдадаа шинэ сарын мэнд хүргэе. Налгар наймдугаар сарын зурхайгаа хүлээн авна уу. Энэ сард солирын борооноос эхлээд олон сонирхолтой зүйлс гараг эрхэст тохиох ба бид бүхний сайн мэдэх буд гарагийн буцах хөдөлгөөн тохиож буйгаараа онцлогтой.
1. Хонь (3/21-4/19)
Өөрөө өөрийгөө дотроосоо гэрэлтүүлэх, гадаад төрхдөө анхаарах сар айсуй. Та бүгд энэ сар удаан төлөвлөсөн зүйлсээ биелүүлж аль болох өөрийгөө хайрлахыг хичээгээрэй. Мөн хангалттай амрах хэрэгтэй. Буд гарагийн буцах хөдөлгөөний нөлөөгөөр төлөвлөсөн аялал хойшлогдох болон хүн хоорондын харилцаанууд дээр бага зэрэг саатал үүсэж магадгүй. Гээн хэдий ч та бүгд бэрхшээлийг амархаан давах төдийгүй харилцаагаа ахиулах боломж гарч ирнэ хэмээн гараг эрхэс дамжуулж байна. Сарын сүүлээр нар охины орд руу шилжихэд өөртөө ерийнхөөсөө илүү анхаарал хандуулах хэрэгтэй шүү. Энэ сар та бүгд сайн сайхан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, олны сайхан сэтгэлийг харамгүй хүртэх болно. Иймд аливаад нээлттэй хандаж бусдад ч мөн адил сайхан сэтгэлийн харамгүй түгээгээрэй.
Энэ сар танд ээлтэй чулуу: Сарнайн болор буюу усан ягаан болор чулуу таныг өр зөөлөн байхад мөн хайр дурлалыг өөртөө татах хүчийг татахад тань туслах болно.
2. Үхэр (4/20-5/20)
Үхрийн ордныхон сарын эхээр гараг эрхсийн нөлөөгөөр багагүй залхуурах болов уу. Хуучин чатуудаа гүйлгээд л гуниглаж магадгүй. Сарын сүүлээр нар охины орд руу шилжих хүртэл энэхүү хэв маяг нь үргэлжлэх хандлагатай байна. Нар охины орд руу шилжих үед таны амьдралд гэрэл гэгээ орж ирэх ба амарч тайвширч чадах болно. Гэсэн хэдий ч сарын сүүлээр та өөртөө хатуурхаж магадгүй. Иймд гүнзгий амьсгаа аван өөрөө өөрийнхөө хамгийн сайн найз гэдгийг өөртөө сануулаарай. Нэмж дурдахад энэ сард гарах хөх тэргэл сар та бүгдийн ажил карьерт сайнаар нөлөөлөх учир сайн мэдээ хүлээн авах болно. Хайр сэтгэлийн харилцааны хувьд тогтворгүй нөхцөл байдал та бүгдийг хүлээж байна. Буд гарагийн нөлөөгөөр харилцаагаа түр зуур зогсоох, завсарлага авах, салалт зэрэгтэй нүүр тулж магадгүй. Та гагцхүү өөрийн бодсон бодол, хийсэн сонголт дээрээ тулгуурлан бодит байдлыг бий болгож буй гэдгээ санан зүрх сэтгэлээ сонсоорой.
Энэ сар танд ээлтэй чулуу: Лепидолит нь шилжилтийн үйл явцыг туулахад тань туслах болно.
3. Ихэр (5/21-6/20)
Таны ордыг захирагч буд гараг энэ сард ухрах хөдөлгөөн хийх болно. Иймд энэ үеэр аль болох өөртөө зөөлөн хандахаас гадна аливаад үнэнч байх хэрэгтэйг гараг эрхэс сануулж байна. Учир нь энэ сар аар саар жижиг хууран мэхлэлтүүд таныг чиглэн ирж магадгүй. Мөн хайр сэтгэлийн харилцаанд онцгой өөрчлөлт тохиох сар ирж байна. Та гэр шиг дотно мэдрэмж төрүүлэх хэн нэгэнтэй учирч болзошгүйн сацуу та бүгдийн зарим нэг нь харилцаагаа дараагийн түвшинд аваачих болно. Хэрэв та хүчтэй мэдрэмжээс эмээж буй бол наймдугаар сарын 19-нд тохиох бүтэн сарны үеэр сэтгэл мэдрэмжээ нэг анирдаад үзээрэй. Мөн энэ сард та бүгд чимх ид шидэд итгэх хэрэгтэйг сануулж байна. Бүх зүйл бодитоор оршин тогтнодог байсан бол хорвоо дэлхий дэндүү уйтгартай биш гэж үү? Өөрийн тархи оюун бодолдоо багахан ч гэсэн итгэл үнэмшлийг шингээж хорвоо ертөнцөд итгээрэй ихрийнхээн! Үүний дараа танд тохиолдох гайхамшгийг хараарай.
Энэ сар танд ээлтэй чулуу: Цэнхэр кианит нь та бүгдийг хоолойн чакраг идэвхжүүлж, үзэл бодлоо илэрхийлэх, үнэнээ хялбархан хэлэхэд тань туслах болно.
4. Мэлхий (6/21-7/22)
Буд гарагийн буцах хөдөлгөөн та бүгдийн ажлын бүтээмж, харилцаа холбоонд саад учруулж болзошгүй тул боломж гарвал аялахыг одод эрхэс сануулж байна. Ажил алба, хэн нэгэнтэй холбоотой харилцаанд уягдалгүй эр чөлөөтэйгөөр дүүлэн нисээрэй. Мөн наймдугаар сарын 4-нд тохиох шинэ сар та бүгдийн бүтээлч байдал, мөрөөдлөө биелүүлэх урам зоригийг хайрлах тул энэхүү үеийг ашиглан дотоод хүслээ гүйцэлдүүлээрэй. Зүрх сэтгэлтэй холбоотой асуудалд аль болох тэвчээртэй хандвал зүгээр. Ялангуяа хэн нэгэнтэй харилцаагаа дуусгах тал дээр эргэлзэж буй бол ахиад жаахан хүлээхэд гэмгүй гэнэ. Энэ сар таны цорын ганц хөтөч бол таны зөн совин юм. Иймд аливаа бэрхшээл тулгарч эргэлзэх бүртээ өөрийн дотоод зөн совинг сонсож зүүдээ манаарай. Зүүд таныг зөв замд тань замчлах болно.
Энэ сар танд ээлтэй чулуу: Аметист буюу нил ягаан болор нь таны дээд мэргэн ухаанд хүргэх гүүр болохын сацуу зөн совинг тань хүчирхэгжүүлэх болно.
5. Арслан (7/23-8/22)
Арслангийн ордныхондоо төрсөн өдрийн мэнд хүргэе! Энэ сар та бүгдийн хувьд гайхалтай бүтээлч өнгөрнө гэдэгт итгээрэй. Учир нь энэ сард та бүгдийн амьдралд ганцхан тохиох боломж ирэх болно. Энэ нь аль ч салбарт өрнөх боломжтой агаад хүн бүрд өөр өөрөөр нөлөөлөхийг санаарай. Мөн таны хайр дурлалын амьдралыг тэргэл сар тод гэрлээрээ гэрэлтүүлэн гийгүүлэх болно. Гэхдээ сануулахад аливаа сайн сайхан маш их сэтгэл хөдлөл, эрсдэлийг дагуулан ирдгийг санаарай. Гэхдээ айх хэрэггүй дээ орчлон ертөнцөд итгэж агуу хайрыг мэдрэхдээ бэлдээрэй. Мөн маш олон мэдрэмжүүд төрөх тул өөрийн сэтгэл санаагаа тэнцвэржүүлж нойроо сайн аваарай!
Энэ сар танд ээлтэй чулуу: Цитрин чулуу нь танд баяр баясгаланг авчрахын сацуу, ид шид, бүтээлч байдлын портал руу хөтлөх болно!
6. Охин (8/23-9/22)
Хэдий буд гараг буцах хөдөлгөөн хийж буй ч гэлээ энэ нь та бүгдэд тийм ч сөргөөр нөлөөлөхгүй л болов уу. Харин ч аливааг хийх хүслийг тань өдөөн урам зоригоор хөглөх бололтой. Угаас энэ сард охины ордныхны улирал эхэлж байгаа тул ертөнц бүхий л талаараа таныг дэмжиж байгааг мэдрээрэй. Энэ сард та бүгдийн зөн совин гойд сайн байхаас гадна өвөг дээдэстэйгээ холбогдох холбоос хүчтэй байх болно. Иймд зүүд зөндөө ач холбогдол өгч сонсвол зохилтой. Мөн буд гарагийн ухрах хөдөлгөөний нөлөөгөөр сэтгэлийн түгшүүр, хэт их бодолд өртөх магадлалтай учир аль болох өөрийгөө тайвшруулах зүйлсийг хийж сэтгэл санааныхаа тэнцвэрийг бариарай. Эдгээр хугацаанд ном унших нь танд туслах болно. Амьдралынхаа бүхий л талыг төгс төгөлдөр болно гэж хүлээх нь бодит бус зүйл шүү охины орднынхоон. Угаас амьдрал гэж нэрлэгдэх сансар огторгуйд та л өөрийнхөө хань бас хамгийн бодит зүйл юм шүү. Иймд өөрөө өөртөө зохих хэмжээний магтаал үнэлэмжийг өгч бай. Өөрийгөө зөв үнэлж сурсан цагт чинь бүх зүйл эмх цэгцэд орох болно.
Энэ сар танд ээлтэй чулуу: Шар кальцит чулуу таны наран сүлжээг эрчимжүүлж, зорилготой, алсын хараатай байхад туслах болно.
7. Жинлүүр (9/23-10/22)
Энэ сард жинлүүрийн ордныхны хамгийн их анхаарах зүйл бол тэнцвэр юм шүү. Ажил хэрэг, өөрийн сэтгэл санаа, хайр дурлалын амьдрал гээд бүхий л салбарт тэнцвэрийг чухалчил. Тэнцвэргүй байдал та бүхнийг дөт бус тойруу замд хөдлөх нигууртай. Хайр дурлалын хувьд өмнө таньдаг байсан хэн нэгэнтэй романс үүсгэх болно. Тэр магадгүй таны хуучин танил байх боломжтой. Мөн энэ сар та бүгдийн амьдралд цахим ертөнц хүчтэй нөлөө үзүүлэхээр байна. Иймд цахим орчинд ажиллах, цахимаар хүнтэй танилцах,өөрийн үр төрхөө бүрэлдүүлэх зэрэгт таатай. Энэ сар бол аливаад баригдалгүй өөрийн эрх чөлөөгөө тунхаглах, дүрмийг халах сар юм шүү. Эцэст нь хэлэхэд таных гэсэн зүйлс хэзээ ч таныг тойрон өнгөрөхгүй гэдэгт итгээрэй. Бүх зүйл цаг хугацаандаа оршин буй.
Энэ сард танд ээлтэй чулуу: Гималайн болор чулуу нь таныг саруул ухаанаар сэтгэж оюу бодлоо тэнцвэржүүлэхэд туслах болно.
8. Хилэнц (10/23-11/21)
Хилэнцийн ордныхон ойрын хугацаанд ихэд өнгөрснөө санан дурсаж бодлогоширч байгаа бололтой. Өнгөрснөөс бид мултрахад амаргүй ч гэлээ хэт их өнгөрсөнд харамсах нь таныг чиглэн ирэх ирээдүйн адислалаас холуулдгийг санаарай.Арслангийн ордны улиралд буюу наймдугаар сарын дунд үе хүртэл таны бодох зүйл бол “Би өнгөрсөнд чадах бүхнээ хийсэн. Тухайн цагт өөрт байсан хамгийн зөв сонголтыг хийсэн тул одоо өөрийгөө чөлөөлж байна” гэх үгс юм шүү. Мөн энэ сард ирээдүйдээ анхаарал хандуул шинэ зорилго, хэтийн харааг өөртөө бий болгоорой. Хайр дурлалын хувьд сайн мэдээ байна. Учир нь та бүгдийн ихэнх нь энэ сард үнэнч, тууштай, сэтгэл татам хүнтэй учрах болно. Хэрэв та түүнийг олох юм бол өнгөрсөн шархаа ярихын оронд ирээдүйн гэрэл гэгээг ярилцаарай. Амжилт!
Энэ сард танд ээлтэй чулуу: Ногоон авентурин таныг сэтгэл татам, сэрэл мэдрэмжтэй байхад тулах болно.
9. Нум (11/22-12/21)
Бүхэлдээ шинэчлэлийн сар байх болно. Яг л могой арьсаа гуужуулдаг шиг хуучин бүхэн чинь арилж шинэ та бий болж байгаа мэдрээрэй. Өмнөх итгэл үнэмшил, өөрийгөө үгүйсгэдэг бодлууд, хуучирсан хэв маягаасаа татгалз. Угаас өөрчлөлтийн зам үргэлж солонго татуулсан эсвэл нартай байдаггүй. Цэцэг ургахад ус хэрэгтэй байдгийг санаарай. Иймд энэхүү өөрчлөлтийн үе нь бага зэрэг тухгүй санагдаж магадгүй ч эцсийн үр дүндээ танд тохиолдож буй зүйлс таны тусын тулд юм шүү. Та өөрийнхөө хамгийг шилдэг хувилбартайгаа нүүр тулахын өмнө заавал дотоод харанхуйтайгаа нүүр тулах ёстойг сана. Ажил хэрийн хувьд боломжгүй зүйл дээр анхаарлаа хандуулахын оронд анхаарлаа өөрийн өсөлт хөгжил дээр төвлөрүүлээрэй. Хайр дурлалын хувьд хэн нэгэнтэй романтик харилцаа үүсгэхийн оронд өөрийгөө хайрлахыг эрхэм зорилгоо болгох болно.
Энэ сард танд ээлтэй чулуу: Ногоон болор чулуу нь таны ухааныг саруул бас самбаатай байхад туслах болно.
10. Матар (12/22-1/19)
Энэ сар гэлтгүй энэ жил та бүгдийн хувьд бүхэлдээ сорилтын жил болж байгаа бололтой. Энэ хугацаанд та бүхэн өөрийн хамгийн доод цэг болон дээд цэг рүү аялсан байх. Тиймээс одоо танд юу ч саад болохгүй. Учир нь та айдастайгаа альхэдийн нүүр тулчихсан иймд одоо таныг чиглэн ирэх тохиолууд зөвхөн сайн сайхны төлөө байх болно гэдэгт итгээрэй. Хайр дурлалын хувьд хамтрагчтайгаа баяр баяслыг авчрах зүйлсийг хийгээрэй. Хамтдаа салхинд гарч байгалийг мэдэр, ойн цоорхойд кино үзэж, оддыг ширтээрэй. Харин ганц бие хүмүүсийн хувьд нийгмийн идэвхтэй байхыг зөвлөж байна. Хайрын бурхан танд тохирох нэгнийг тань руу аль хэдийн хөтлөн явж байна. Иймд өөрөө санаачилгатай байж түүнийг эрж хай.
Энэ сард танд ээлтэй чулуу: Селенит чулуу нь таны өнгөрсөн шархыг эдгэхэд туслах болно.
11. Хумх (1/20-2/18)
Та бүгдийн өнгөрсөн шархнууд ойрын хугацаанд хүчтэйгээр сэдэрч буй бололтой. Иймд та магадгүй гүнзгий, хүнд хэцүү ярианаас зайлсхийж байгаа байх. Гэхдээ энэхүү сэтгэл мэдрэмж нь таны зөөлөн чанарыг тодотгож буй тул санаа зовох хэрэггүй дээ. Харин ч энэхүү сэтгэл мэдрэмжээ барьж аван салсан хамтрагчтайгаа ярилцаад үзэхэд гэмгүй. Тэдэнд жинхэнэ сэтгэл мэдрэмжээ нээн дотроо юу болж байгааг бодитоор илэрхийлээрэй. Эрс өөрчлөлт нэг удаагийн үйлдлээр бий болохгүй ч гэлээ алхам алхмаар сэтгэл мэдрэмжээ сонсон үйлдэл хийх нь хэтийн замыг тань засдаг юм шүү. Ажил хэргийн хувьд энэ сард ёс зүйн хил хязгаарыг өмнөө тавиарай. Хэн нэгэн тантай ёс зүйгүй харилцахыг бүү зөвшөөр мөн өөрөө зөрүүлээд бусадтай ёс зүйтэй харилцах хэрэгтэй. Ажил хэрэг дээр улаан шугам буюу ёс зүйн хил хязгаар хамгийн чухал зүйл юм шүү.
Энэ сард танд ээлтэй чулуу: Лабрадорит таны бүтээлч ухамсрын мэлмийг нээхэд туслах болно.
12. Загас (2/19-3/20)
Та бүгд эргэн тойрныхоо хүмүүсийн урмыг хугалахаас ихэд эмээж буй бололтой. Ер нь ойрын үед ихээхэн айдастай тулгараад байна уу даа? Энэ мэдээж гараг эрхсийн нөлөө ч гэлээ мөн таны ухамсраас шалтгаалж байгааг ойлгоорой. Бүх зүйлийг хэвийн болгох гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Харин оронд нь өөр дээрээ төвлөрч өөрийн нинжин сэтгэлийн урин дуудан өөрийгөө тэврэн энэрээрэй. Ингэснээр та өөртэйгөө нэгдэн хүчирхэгжих болно. Өөртэйгөө нэгдээгүй хүн бусадтай ч нэгдэхгүй гэдгийг санаарай. Энэ сард энэхүү сорилыг давснаар дараагийн боломж буюу хайр сэтгэлийн хувьд хэн нэгэнтэй нэгдэх боломж гарч ирнэ. Чингэснээр хамтдаа та хоёр ямар ч уулыг гэтэлж чадна. Харин ажил хэргийн хувьд багахан сорилуудтай тулгарч магадгүй. Гэхдээ зүгээр дээ эдгээр сорилтууд нь таны чадваруудыг сэргээж харин ч зугаа болох боломжтой юм. Иймд өөртөө итгэлтэйгээр урагшлаарай.
Энэ сард танд ээлтэй чулуу: Номин чулуу таны хоолойн хүрдийг нээж өөртөө итгэлтэйгээр өөрийгөө илэрхийлэхэд туслах болно.