Присын олимпын наадам ид дундаа үргэлжилж байна. Олон уралдаан тэмцээн болж, олон ч сонирхолтой үйл явдал боллоо. Зарим тамирчин хошин шог мийм болж, нэг хэсэг нь орчлонгийн залуус, бүсгүйчүүдийн зүрхийг уран хаяжээ.
Туркийн Юсуф Дикеч буудахдаа ямар ч тусгай линз, хамгаалалт байхгүй, халаасандаа гараа хийж байгаад л буудаад байсан. Мөнгөн медаль авсан.
Өмнөд Солонгосын Ким Е Жигийн тайван амгалан байдал, харизм, хүйтэн гэмээр харц эрчүүдийн сэтгэлийг ихэд татжээ. Одоо БНСУ-д түүнийг кинонд тоглуулах хүсэл их ирж байгаа гэнэ. Мөн л мөнгөн медальтай.
Италийн Жоржия Вилла бяслагны ачаар гимнастикт мөнгөн медаль хүртсэн. Түүний бүх зардлыг бяслаг үйлдвэрлэгч компани даасан юм.
Бразилын серфер Габриэль Медина авах боломжтой 10 онооноос 9.90 оноо авч, рекорд тогтоосон. Амжилтаа тэмдэглэн агаарт хөөрч байхад нь зурагчин Жером Бруйе ингэж мөнхөлжээ. Агаарт зогсож байгаа мэт л.
Грекийн усан пологийн тамирчид бассейнд биш Парисын гудамжинд тодорсон. Францчууд манайх шиг л зөвшөөрөлгүй газар машинаа тавьдаг улс. Тамирчдын автобусны хөдөлгөөнийг хааж зогссон машиныг тэд өргөөд өөр газар байрлуулсан. Цагдаа энэ тэр дуудаж, цаг алдаагүй.
Морин спортын тэмцээний үеэр ой модноос гэнэт гарч ирсэн буга Версалийн сувагт унасан. Түүнийг аврах гэж тамирчдын морийг арчилдаг малын эмч нар ч усанд шумбажээ.
Усанд сэлэлтийн итали тамирчин Николо Мартиненги, Алжирын боксчин Мурад Кади хоёр бумба тавиулсан байлаа.
Стивен Недоросик АНУ-ын спортын гимнастикийн багт хүрэл медаль авахад нь тус болсон. Гэхдээ энэ гавьяа нь биш өөр зүйл бүсгүйчүүдийн анхаарлыг татсан. Өргөн хүрээтэй нүдний шил, царай төрх нь комиксийн баатар Кларк Кенттэй тун адилхан байв. Недоросик рубикийн шоог 10 секундэд эвлүүлдэг.