Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров Узбекистаны мэргэжилтэн, боксын дасгалжуулагч Акмал Хасановыг хүлээн авч уулзлаа.
Хасанов бол Парис-2024 олимпын наадамд мөнгөн медаль хүртэж, Киргизийн түүхэн дэх анхны олимпын медальт боксчин болсон Сейитбек уулу Мунарбекийн багш юм. Мунарбект түүхэн амжилтыг нь үнэлж, Засгийн газраас 120 мянган ам.доллар, KIA EV 9 машин бэлэглэсэн билээ.
Ерөнхийлөгч Садыр Жапаров тамирчныг нь олимпын медальтан болгосонд Хасановт талархаж байгаагаа илэрхийлээд “Та Кыргызстан, Узбекистаны ард түмний найрамдлыг дэлхий дахинд харууллаа. Төв Азийн ард түмнүүд нэг нэгнээ дэмждэг, эвтэй гэдгийг дэлхий харсан. Өвөг дээдэс минь талархсанаа илэрхийлэхдээ хурдан хүлэг бэлэглэдэг байлаа. Харин одоо машин бэлэглэдэг болсон ч утга санаа нь иуилхэн хэвээр шүү” гэж хэлсэн байна.