UBLife Logo
🥇 Парис - 2024

Нутгархаг үзэл Казахстаны боксыг унагалаа гэв

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Нутгархаг үзэл Казахстаны боксыг унагалаа гэв

Парис-2024 олимпын наадмын өмнө Казахстаны эрэгтэй боксын шигшээ багийнхан тун том мэдэгдэл хийж байсан билээ. Тэд бүх долоон жинд эрхээ авсан байсан бөгөөд Узбекистантай өрсөлдөхөд бэлэн гэцгээж байв. Гэвч бодит байдал дээр Узбекистаны 5 алтан медалийн эсрэг тэд 80 кг жингийн Нурбек Оралбайн ганц мөнгөн медальтай байв.

Казахстаны “неКАРАтэ” юүтүүб сувгаас Казахстаны эрэгтэй боксчид яагаад ганц медальтай олимпыг дуусгасан талаар ярилцлага зохион байгуулжээ. Сувгийн хөтлөгч Виктор Ялымов дараа нь дүгнэн “Жалга довны үзэл буюу манайхаар овог, омог, аймгийн асуудал олимпын наадмын “Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй” гэдэг зарчмыг даван гарсан нь хамгийн том шалтгаан байлаа. Өөрийнхөө хүнийг олимпын эрхийн тэмцээнд явуулах, эрх авхуулах гэж овог болгон тэмцэж байв. Хоёрдугаарт, Парист шүүгч нар манай боксчдыг арай хатуу шүүсэн явдал. Бусад тамирчдаас илүү хатуу гэсэн үг. Хамгийн инээдтэй нь боксын холбоо олимпын дараа хоёр жилийн өмнө халж байсан дасгалжуулагчаа сая буцаагаад томилж байгаа юм. Тэр нь Токио олимпод балраад халагдсан хүн шүү дээ. Ийм инээдтэй зүйл Казахстанд л болох байх. Гуравдугаарт, алдарт аварга, ҮОХ-ны тэргүүн Головкин сөрөг ажиллагаа явууллаа. Парис олимпын өмнө тэр Казахстаны боксын холбоог IBA-гаас гарах ёстой гэж мэдэгдсэн. Шүүгч нар бол шүүгч нар. Өнөөдөр ОУОХ-нд ажиллалаа, маргааш  IBA холбоонд ажиллана. Мэдээж IBA-гийн талын шүүгч олон бий” гэж хэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.