Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Парис 2024” олимп, паралимпын наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад орон сууц, мөн оролцсон тамирчид, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.
Эл тогтоолын дагуу паралимпын аварга Уламбаярын Сүрэнжавт дөрөв өрөө, олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгох юм.