Өнөөдөр Өмнөд Солонгос-ын рэппэр, дуучин, ая зохиогч, жүжигчин, Big Bang хамтлагийн гишүүн асан Choi Seung-hyun буюу T.O.P 37 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. Тэрээр цэргийн албаа хааж ирээд 2023 оны хоёрдугаар сард YG Ent агентлагтай байгуулсан гэрээ нь дууссаны дараа хамтлагаа орхин явсан билээ. Одоогийн байдлаар тэр “Squid Game-2” кинонд тоглоод зураг авалт нь дууссан байгаа. Ингээд төрсөн өдрийг нь тохиолдуулан, түүний тухай сонирхолтой баримтуудыг толилуулж байна.

Тэр BIGBANG хамтлагийн хамгийн ахмад нь.
T.O.P нэрийг түүнд дуучин Se7en хайрлажээ.
BIGBANG хамтлагад орохоосоо өмнө T.O.P рэп дуучин Tempo-гийн тоглолтын өмнө үзэгчдийн халаалгад дуулдаг байжээ. NBK түүний "buckwild" дууг гаргаж байсан.
T.O.P 2003 онд KBS радиод болсон Rap Battle-д түрүүлж байв.

Багадаа T.O.P шөнө унтаж байхдаа ярьдаг, явдаг байжээ. Одоо унтахдаа юүдэн малгайгаар толгойгоо бүрэн далдалж унтдаг байна.
T.O.P калорийн хэмжээг маш хурдан тооцоолж чаддаг.
T.O.P анх тавдугаар ангид байхдаа порно кино үзсэн.

T.O.P дунд сургуулийн долоодугаар ангид байхдаа Хан голын эрэг дээр анх үнсэлцэж байжээ.
Хэрэв тэр эмэгтэй байсан бол Тэянтай болзоонд явах байсан гэж хэлсэн.
Төрсөн өдрөөр нь хамтлагийн андуудынх нь зохион байгуулсан үдэшлэгт 2000 хүн ирсэн байгааг хараад уйлж байв.
№1 буюу түүний гар утсан дээрх хамгийн түргэн залгах дугаар бол ээжийнх нь дугаар.
Tэрээр "Good Boy", "As if nothing’s wrong" дуугаа хуучин найз охиндоо зориулж, бүтээжээ.
T.O.P – дуртай хоол нь будаа, зайрмаг, пончик, улаан шоштой шөл.
L размерийн цамц өмсдөг.
T.O.P ажлаас бусад үед эмэгтэй хүн биед нь хүрэхэд дургүй.

Notorious BIG-ийн дууг анх сонсоод рэп дуучин болохыг хүссэн байна.
Сургуульд сурч байхдаа хэзээ ч онц дүн авч байгаагүй.
Дунд сургуульд түүнийг “нойрмог хүүхэд” гэж хочилдог байв.
T.O.P хамтлагаасаа хамгийн анх гоцлол клип гаргасан - Red Roc’s "Hello".
T.O.P бусдаасаа илүү хошин шогийн мэдрэмжтэй. Дэсон түүнээс алиалахыг сурсан гэж хэлсэн байдаг.

Түүний дуртай дуу нь Notorious BIG - Big Papa.
Дуртай дуучин - Method Man, Kanye West.
Караокэ бараг явдаггүй.
Уран цэцэн үгтэй, маш зөрүүд.
Бодож байгаа юмаа шууд хэлдэг, удирдагч байх дуртай.
Ичимхий ч өөрийгөө чанга гар гэж боддог.
Рэпээс гадна битбокс хийж чадна.
Унтахдаа хувцас давхарлаж өмсдөг.

T.O.P-ийг гоо сайхны мэс засалд орсон гэж зарим хэвлэлд бичсэн. Учир нь анх хамтлагт элсэж байх үеэсээ царай нь өөрчлөгдсөн. Гэвч YG Entertainment агентлагаас "Манай нэг ч уран бүтээл гоо сайхны мэс засалд орж байгаагүй. Бид тэднийхээ ориг царайг өндөр үнэлдэг” гэж мэдэгдэж байлаа.
T.O.P тамхи бага татах гэж оролддог ч ажил ихтэй үедээ угсруулан татдаг.
T.O.P дуучин Se7en-ий өмнө их томоотой байдаг, үгэнд нь ордог.
T.O.P банан, сүүний амттай чихэрт дуртай.

T.O.P менежертэйгээ их дотно харилцаатай. Ихэнх цагаа түүнтэй өнгөрөөдөг.
Ямар бүсгүйд дуртай вэ гэсэн асуултад – Өдөр бүр гэртээ намайг хүлээн суух бүсгүй гэж хариулсан.
T.O.P машинтай ч жолоодож чаддаггүй. Тиймээс гэр бүлийнхэн нь ихэнх тохиолдолд өөрсдөө ирдэг.
T.O.P нохойтой байсан ч нэг өдөр нохой нь гэрээсээ зугтжээ.
T.O.P архи сайн даадаг. Нэг дор долоон шил дарс ууж чадна.
2006 онд төрсөн өдрөөр нь хамтлагаас бэлэглэсэн үүрдэг цүнхээ их хайрладаг.

Нүцгэлээд байдаггүй. Жинхэнэ төгс биетэй болохоороо бүгдэд биеэ харуулна гэж хэлдэг.
Эмэгтэй хүний биеийн ямар хэсэг таалагддаг вэ асуултад – Өндөр өсгийт угласан хөлний арын хэсэг гэж хариулжээ.
Ганцаардах үедээ багадаа тоглоомнуудтайгаа ярьдаг байжээ. Багын хамгийн сайн найз нь Super Мario байсан гэж хэлдэг.
Чөлөөт цагаараа ном унших, усанд сэлэх дуртай.

G-Dragon-ий нэгэн адил буян, хандивын ажилд идэвхтэй оролцдог.
Хоол сайн хийдэг.
Ягаан өнгөнд дуртай.
Хараал хэлдэг, хүндэтгэлгүй харьцдаг эмэгтэй хүнд дургүй.
BIGBANG хамтлагаас дуучин болох гэж бэлтгэл сургууль хийгээгүй цорын ганц гишүүн нь T.O.P.
T.O.P "M-net Km Music" тоглолтын үеэр БНСУ-ын хамгийн алдартай дуучин эмэгтэй И Хёриг үнсэж, бүсгүйчүүдийн зүрхийг эзэмдэгч нэр зүүсэн.
Амьдрал дээр тэр мөрөөдөмтгий, маш мэдрэмжтэй, ганцаараа байхыг хүсдэг тийм л залуу даа.
