UBLife Logo
Хөгжим

Төв Азийн гурван Стан к-поп хамтлагтай болно

Төв Азийн гурван Стан к-поп хамтлагтай болно

Төв Азийн гурван Станыг хамарсан “Click the Star — Төв Ази” төсөл хэрэгжиж эхлээд байна. Төслийн хүрээнд “BLINGONE” хэмээх к-поп охидын хамтлаг байгуулна. Кыргызстан, Казахстан, Узбекистанд 16-22 насныхны дунд сорилт, шалгалт явуулж, тус бүр 2 оролцогчийг шалгаруулж авна. Ийнхүү 6 гишүүнийг БНСУ-ын Сөүл хотод дадлага хийлгэх юм.  

Сорилтыг Өмнөд Солонгосын хөгжмийн мэргэжилтнүүд шүүн явуулах бөгөөд эхний шатанд онлайн ярилцлага хийх юм. Амжилттай оролцсон оролцогчид хоёрдугаар шатанд дуу хөгжмийн шалгалтад орно. Энэ бүх үйл явцыг БНСУ-ын телевиз, YouTube сувгаар шууд дамжуулан үзүүлэх болно.

“World K-pop Center” төвийн дэд захирал Ю Донг Мин “Хоолой, бүжиглэх авьяас болон багаар ажиллах чадварыг илүү үнэлэх болно. Манай төсөл өмнө нь Хятад, Перуд амжилттай явагдаж, өндөрлөсөн. BLINGONE хамтлаг дэлхий дахинд алдарших боломжтой. Гурван Стан орны зургаан гишүүнтэй хамтлаг байх юм” гэж мэдэгдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...