Реппер Жэй Зи 2000 онд “MTV Video Music Awards”-ын дараа Шон "Дидди" Комбстой хамт 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдав.
Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр бол тухайн хөгжмийн ёслолын араас болдог үдэшлэгийн үеэр энэхүү хэрэг болсон байна.

Шон Картер буюу Жэй-Зи ийнхүү АНУ-ын цагаар ням гарагт зөвхөн “Дидди“ Комбс дээр үүсгэгдээд байсан хэрэгт нэр татагдан, шалгагдаж эхэллээ.
NBC News-ийн мэдээлснээр нэрээ нууцалсан гэрч тухайн үед “Radio City Music Hall“-д найзаараа хүргүүлэн очсон бөгөөд шоу руу болон үдэшлэгт орохыг оролдож байжээ. Харин тухайн үед нэгэн жолооч өөрийгөө Дидди Комсбт ажилладаг гэдгээ хэлж, “Чи яг Диддигийн хайж байгаа хүн байна“ хэмээгээд түүнийг авч явсан байна. Жолооч охиныг авч яваад 20 минутын дараа гэхэд цагаан өнгөтэй байшингийн гадаа ирсэн бөгөөд цааш мэдээлэл задруулахгүй байх гэрээн дээр гарын үсэг зуруулж авчээ.
Түүнийг орсны дараа нэгэн уух юм өгч, үүний дараагаас охины толгой эргэж, хэвтэхгүй л бол болохгүй юм шиг санагдсан гэнэ. Араас нь Дидди болон Жэй-Зи хоёр өрөөнд орж ирээд, Дидди түүнд “Чи үдэшлэгт оролцоход бэлэн болжээ“ хэмээн хэлсэн байна.

Хэд хэдэн нэр дурдагдаагүй эмэгтэй одууд болон, Диддиг харж байхад Жэй-Зи хувцсаа тайлан, охиныг хүчирхийлсэн хэмээн хэлжээ. Үүний дараа охин хувцсаа шүүрч аваад хамгийн ойрын шатахуун түгээх станц руу гүйж очин, аав руугаа залгажээ.
Харин энэхүү мэдээллийн араас реппер Жэй-Зи “NBC News” сайтад тайлбар өгсөн аж.
“Эдгээр гүтгэлэг маш аймшигтай, жигшүүртэй санагдаж байна. Тийм ч учраас би энэ хүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхийг хүсэж байна. Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг ийм гэмт хэрэг үйлдсэн хэнийг ч хорих ёстой биш гэж үү?“ хэмээн мэдэгдсэн бөгөөд араас нь энэхүү хэргийг үүсгэн, түүнийг буруутгасан өмгөөлөгч Тони Базбиг шүүмжлэн, “Яг ийм төрлийн гэмт хэргээс үүдэн хохирогч болж, бас өөрсдийнх нь туулан гарсан аймшигт үйл явдлыг мөнгө олох амар хялбар арга болгон ашиглаж байгаагаас үүдэн шаналж буй хүн бүхэнтэй миний зүрх сэтгэл хамт байж, тэднийг дэмжих болно“ хэмээжээ.

Харин өмгөөлөгч Тони Базби “Ярьж байгаа зүйл нь ч өөрийг нь хэлээд өгч байна. Энэ бол шүүхээр орж, шийдэгдэх ёстой маш ноцтой хэрэг мөн“ хэмээжээ. Мөн тэрээр Дидди Комбсын эсрэг хэрэгт 120 хохирогчийг төлөөлж байгаа гэв.
