UBLife Logo
Спорт

Дархан аварга Н.Батсуурь чансаа өндөр 64 бөхөд багтсангүй

Дархан аварга Н.Батсуурь чансаа өндөр 64 бөхөд багтсангүй

Үндэсний бөхийн холбоо өнгөрсөн намраас хойших томоохон барилдаануудын амжилтаар нь бөхчүүдэд чансааны оноо олгож байгаа билээ.

Одоогоор эл чансааг улсын аварга О.Хангай тэргүүлж, начин Э.Батмагнай, заан М.Лхагвагэрэл, начин Д.Амарсайхан, заан С.Сүхбат нар өнгөлж байна.

О.Хангай аваргын тухайд Үндэсний Их баяр наадмаас хойших өндөр чансаатай дөрвөн барилдаанд түрүүлж, нэг үзүүрлээд буй.

Гуравдугаар сарын 29-ны өдөр Бөхийн өргөөнөө эхний 64 байрт эрэмблэгдсэн хүчтэнүүдийн сугалаат барилдааныг зохион байгуулах юм.

“Бест Буйдан” компанийн нэрэмжит энэхүү барилдааны түрүү бөхийг 20 сая төгрөгөөр байлах бол үзүүр бөхөд 10 саяыг, Их шөвөгт үлдвэл 5 сая, уран мэхийг нэг саяар шагнах ажээ.

Чансааны эхний 64-т эрэмбэтэй хамгийн бага цолтон нь аймгийн заанууд байна. Харин барилдааны ирц, амжилтаас хамааран өндөр чансаатай эхний 64 бөхөд багтаагүй том цолтнууд гэвэл дархан аварга Н.Батсуурь, улсын заан Д.Анар, Н.Жаргалбаяр, улсын харцага Г.Ганхуяг, Ш.Пүрэвгарьд, Т.Баасанхүү нарын бөхчүүд байгаа юм.

Харин сүүлийн үед заалнаа зэгсэн сайн ноцолдож буй бөхчүүдээс аймгийн арслан М.Баасанжав, О.Баярбаасан, М.Баяржавхлан, Д.Ням-Очир, цэргийн арслан Б.Өлзийсайхан, Д.Цэрэнням, цэргийн заан Ө.Батсуурь нарын бөхчүүд дээрх барилдаанд багтсангүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.