Монголын цахим спортын “The MongolZ” багийн шинэчлэл үргэлжилсээр. Хоёр тоглогчоо сэлгээнд илгээгээд гурвуулаа үлдээд байсан манай баг энэ удаад Анарбилэг "cobrazera" Ууганбаярыг сэлгээнээс дууджээ. Мөн түүнээс гадна академийнхаа 15 настай Баярбат "M4k" Төгс-Эрдэнийг үндсэн багтаа тоглуулах болсон байна.
Cobrazera 2026 оны долоодугаар сараас сэлгээнд суусан. “FISSURE Playground 3” тэмцээнд тэрээр Содбаяр "Techno4K" Менхболдыг орлож байсан билээ.
