UBLife Logo
Спорт

“Night Marathon Ulaanbaatar - 2026” олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

“Night Marathon Ulaanbaatar - 2026” олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

“Night Marathon Ulaanbaatar - 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестиваль зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Шөнийн гүйлтийн фестиваль 2026 оны есдүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Шөнийн марафон нь уламжлалт замын гүйлтээс гадна DJ, тайзны үзүүлбэр, хөгжмийн хөтөлбөр болон хотын шөнийн уур амьсгалыг хослуулсан фестивалийн хэлбэрээр зохион байгуулагдана. Энэ хүрээнд “Night Marathon Ulaanbaatar 2026” нь олон улсын шөнийн гүйлтийн чиг хандлагыг Улаанбаатар хотын онцлогтой хослуулан зохион байгуулах юм.

Оролцогчид өөрийн бэлтгэл, сонирхолд тохируулан 5, 10, 21 километрийн зайнаас сонгон оролцох боломжтой. Бүх зайд Timing Chip бүхий дугаар ашиглаж, оролцогчдын албан ёсны гүйлтийн хугацааг бүртгэнэ. “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл nightmarathon.mn цахим хаягаар хийж байгаа бөгөөд 2026 оны есдүгээр сарын 20-нд дуусна. Мөн энгэрийн дугаар болон мерчийг есдүгээр сарын 23–24-нд тараахаар зохион байгуулагчид төлөвлөжээ.

Тус фестиваль зөвхөн гүйлтийн тэмцээнээр хязгаарлагдахгүй бөгөөд хотын шөнийн соёл, хөгжим, спорт, оролцогчдын нэгдсэн туршлагыг бий болгоход чиглэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ерөнхий зохион байгуулагчаар ажиллана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...