UBLife Logo
Спорт

Казахстан шилдэг багаа ДАШТ-д биш Азийн наадамд сойлоо

Казахстан шилдэг багаа ДАШТ-д биш Азийн наадамд сойлоо

Казахстаны жүдо бөхийн холбооноос Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын зөвлөлийн шийдвэрээр Азийн наадамд оролцох Казахстаны жүдо бөхийн шигшээ багийг баталлаа. Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 2-ны хооронд болно. Энэ жил Азийн наадам, жүдо бөхийн ДАШТ хугацаа давхцаж байгаа тул багууд нэгдүгээр шигшээ багаа аль тэмцээнд нь явуулахаа шийдэж байгаа. Япончууд шилдгүүдээ ДАШТ-д илгээсэн бол Казахстаны холбоо хүчирхэг багаа Нагояд явуулжээ. Алдарт Елдос Сметов нээлтийн ёслолд Казахстаны багийн тугчаар ажиллана.

Азийн наадмын шигшээ баг

Эрэгтэй:

Елдос Сметов (60 кг), Гусман Киргизбаев (66 кг), Бакытжан Абдурахманов (73 кг), Алмат Адилет (81 кг), Айдар Арапов (90 кг), Марат Байкамуров (100 кг), Эрасыл Кажыбаев (+100 кг).

Эмэгтэй:

Абиба Абужакынова (48 кг), Меруерт Сарсенова (52 кг), Дана Абдирова (57 кг), Есмигул Куюлова (63 кг), Ажар Асхат (70 кг), Екатерина Токарева (78 кг), Аида Тойшибекова (+78 кг).

Харин ДАШТ Азербайжаны Бакуд аравдугаар сарын 4-11-нд явагдана.

ДАШТ-ий шигшээ баг

Эрэгтэй: Бакытжан Аман (60 кг), Шерзод Давлатов (60 кг), Нурканат Серикбаев (66 кг), Асылжан Жубатканов (66 кг), Есет Куанов (73 кг), Ансарбек Гайнуллин (73 кг), Жалгас Кайролла (81 кг), Абылайхан Жубаназар (81 кг), Данил Крылов (90 кг);

Эмэгтэй: Абиба Абужакынова (48 кг), Галия Тынбаева (48 кг), Эсмигуль Куюлова (63 кг), Аруна Жангельдина (78 кг), Акерке Рамазанова (+78 кг), Камила Берликаш (+78 кг);

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...