“Таван цагариг” сонины 30 жилийн тохиож буй энэ өдрүүдэд Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 30 дахь улирлын аваргын төлөөх цувралд өрсөлдөх багууд тодроод байна. Монголын хамгийн олон үзэгчтэй багийн спорт болох сагсан бөмбөгийн дээд лигийн 30 жилийн бүхий л үйл явдал, статистик, тоо баримтууд “Таван цагариг”-ийн шарласан хуудаснаа түүх болон хадгалагдан үлджээ.

“Таван цагариг”-тай нас чацуу Үндэсний дээд лигийн тэргүүн тоглогчдыг танилцуулъя.
1994 – 1995: Т.Түвшинбаяр (Азийн чоно)
1996 - 1997: О.Баярсүх (Алтайн бүргэдүүд)
1996 - 1997: М.Майбаяр (Генералууд)
1997 - 1998: “О.Болор (Бизнесийн чөтгөрүүд)
1998 - 1999: Ц.Шаравжамц (Тас 1+11)
1999 - 2000: М.Отгонбаяр (А.М Азарганууд)
2000 - 2001: Т.Түвшинбаяр (Азарганууд)
2001 - 2002: Д.Ганцогт (БаганатӨргөө Каркас)
2002 - 2003: Б.Пүрэвдорж (Хангайн харцага)
2003 - 2004: лиг завсарласан
2004 - 2005: Г.Ихбаяр (Баганат өргөө)
2005 - 2006: Ш.Сэдбазар (Хасын хүлэгүүд)
2006 - 2007: Б.Одбаяр (Шаркс)
2007 - 2008: Б.БатЭрдэнэ (Хасын хүлэгүүд)
2008 - 2009: О.Сайнбаяр (Хасын хүлэгүүд)
2009 - 2010: О.Ууганбаяр (Хасын хүлэгүүд)
2010 - 2011: Ц.Мэргэн (Энержи.Р Харцага)
2011 - 2012: Кимарле Уильямс (Хасын хүлэг)
2012 - 2013: Б.Одбаяр (Энержи.Р харцага)
2013 - 2014: Б.Билгүүн (Хасын хүлэгүүд)
2014 - 2015: Д.Мөнхтүвшин (Их өргөө аравт)
2015 - 2016: Т.Санчир (Сентоза ирвэсүүд)
2016 - 2017:
2016 - 2017: Т.Санчир (Хасын хүлэгүүд)
2017 - 2018: Т.Санчир (Хасын хүлэгүүд)
2017 - 2018:
2018 - 2019: О.Сэргэлэн (Хасын хүлэгүүд)
2018 - 2019:
2019 - 2020: А.Тэмүүжин (Гарьд)
2020 - 2021:
2021 - 2022: Б.Билгүүн (Хасын хүлэгүүд)
2022 - 2023: Т.Санчир (Эрдэнэт Майнерс)
2023 - 2024: М.ӨлзийОрших (IHC Apes)
2024 - 2025: А.Азбаяр (Хасын хүлэгүүд)
Бэлтгэсэн сэтгүүлч Г.Баярсайхан, ТЦ сонин 30 жил