UBLife Logo
Спорт

Сон Хён Мин: Би Кэйн рүү залгаж баяр хүргэсэн, түүний аз жаргалтай байхыг харахад үнэхээр сайхан байсан

Сон Хён Мин: Би Кэйн рүү залгаж баяр хүргэсэн, түүний аз жаргалтай байхыг харахад үнэхээр сайхан байсан

“Байерн” энэ сарын эхээр Бундеслигт түрүүлснээр Харри Кэйн мэргэжлийн замналынхаа анхны цомыг гардсан билээ.

“Тоттенхэм” клубт найман жил мөр зэрэгцэн тоглосон Өмнөд Солонгосын од Сон Хён Мин түүний энэ баярт мөчийг хуваалцаж, баяр хүргээд амжжээ.

Сон “The Guardian”-д хэлэхдээ "Би Харри руу талархлын зурвас илгээхэд тэр даруй над руу видео дуудлагаар залгасан л даа. Түүний аз жаргалтай байхыг харах үнэхээр сайхан байсан. Кэйн миний хамгийн сайн найзуудын нэг. Тиймээс би гэр бүлийнхний маань нэг нь тийм өндөр амжилтад хүрсэн юм шиг л баярласан. Түүний сайн амжилт “Тоттенхэм”-ийн тоглолтод урам нэмнэ гэж найддаг, магадгүй бид ч бас удахгүй цом өргөж болох юм” гэжээ.

“Тоттенхэм” клуб энэ сарын 21-ны өдөр Европа лигийн цомын төлөө “Манчестер Юнайтед”-тай тоглох билээ.

“Тоттенхэм” хэдийгээр цом авч чадалгүй 17 жилийг туулж байгаа авч энэ улиралд Улаан чөтгөрүүдтэй гурав тоглоод бүгдэд нь хожсон. Тиймээс Бильбао хотноо явагдах шигшээ тоглолтын гол фаворит нь маргаангүй “Спөрс” байх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.