UBLife Logo
Дэлхий

Путингүй хэлэлцээр амжилт олохгүй

Путингүй хэлэлцээр амжилт олохгүй

Сүүлийн үед Украины дайны галыг зогсоох хэд хэдэн санаачилга, оролдлого гарлаа. Энэ сарын 10-нд Европын хэд хэдэн орны тэргүүн Киевт очиж, 30 хоног гал зогсоохыг ОХУ-аас шаардсан. Зогсоохгүй бол дахин хориг арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм. Хариуд нь ОХУ 15-нд Туркийн Истанбулд урьдчилсан нөхцөлгүйгээр Украин, Оросын хэлэлцээр эхлэхийг санал болгосон. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украин хэлэлцээр эхлэхийг нэн даруй зөвшөөрөх ёстой гэж хэлснээр Истанбулд бэлтгэл ажил эхэлсэн билээ. Украины Ерөнхийлөгч Зеленский зөвхөн Путинтэй л хэлэлцээр хийнэ гэж мэдэгдэн, Оросын тэргүүн Истанбулд очих эсэх нь тодорхойгүй байлаа. Хэрэв Путин Туркт очвол Ойрх Дорнодод айлчлал хийж байгаа Трамп ч Истанбулд очиж тун магадгүй болоод байв.

Гэвч ОХУ-ын тал Истанбулд хэлэлцээр хийх багийг Ерөнхийлөгчийн туслах, Зохиолчдын эвлэлийн дарга Владимир Мединский тэргүүлнэ гэж зарлалаа. Тус багт:

Галузин М.Ю. — ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд

Костюков И.О. — Зэвсэгт хүчний Жанжин штабын Төв удирдлагын дарга

Фомин А.В. — БХЯ-ны дэд сайд нар багтжээ.

Мөн БХЯ, ГХЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дөрвөн шинжээч орсон байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс харахад энэ хэлэлцээр ямар ч амжилт олохгүй нь илт гэж гадаадын судлаачид үзэж байна. Украины Ерөнхийлөгч Зеленский зөвхөн Путинтэй л уулзана гэж байсан. Тэгэхээр тэр энэ хүмүүстэй хэлэлцээрийн ширээний ард хамт суухгүй л болов уу. Трампын сонирхлыг ч энэ хэлэлцээр татахгүй байх магадлалтай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.