UBLife Logo
Спорт

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Родри найман сарын дараа ахин талбайд гарлаа

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Родри найман сарын дараа ахин талбайд гарлаа

Өвдөгний бэртэлд энэ улирлын ихэнх цаг хугацааг алдсан Родри мягмар гарагт “Борнмут”-тай тоглох үеэр талбайд ахин гарав.

“Манчестер Сити” клуб уг тоглолтод 3:1 харьцаатай хожсоноор ирэх улирлын Аваргуудын лигт оролцох эрхээ албан ёсоор баталгаажуулсан.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДор шагналыг 2024 оны амжилтаараа гардсан Родри бэртлийн улмаас найман сарын хугацааг талбайн гадна өнгөрүүлсэн билээ.

Тодруулбал, 2024 оны есдүгээр сард “Арсенал”-тай 2:2-оор тэнцсэн тоглолтын үеэр бэртсэн юм, тэр. Харин тухайн цагаас хойш 240 хоногийг эмчилгээнд зарцуулсан. Энэ зуурт “Манчестер Сити” клуб 50 удаа тоглоод энэ улирлын бүх л тэмцээний аваргын өрсөлдөөнөөс хасагдсан билээ.

Түүний бэртэл Премьер лигийн аваргын төлөөх өрсөлдөөнийг ч мөн шийдсэн гэхэд хилсдэхгүй.

Родрид энэ улирлын ганцхан тоглолт үлдсэн. Гэвч энэ зун өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулагдах клубүүдийн ДАШТ-д оролцоход бэлэн байгаагаа тунхагласан явдал нь багийн дэмжигчдийн хувьд сайн мэдээ юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.