UBLife Logo
Кино

“Final Destination“ кино үзвэрийн үеэр тааз нурж, хүн гэмтжээ

“Final Destination“ кино үзвэрийн үеэр тааз нурж, хүн гэмтжээ

Өнгөрөгч долоо хоногт ийм нэгэн явдал болсон байна.

Аргентин улсын “Cinema Ocho“ хэмээх театрт “Эцсийн зогсоол“ киноны шинэхэн ангийг үзэж суусан үзэгчдийн дээрээс тааз нуран унажээ.

Энэхүү ослоос үүдэн 29 настай Фиамма Виллаверде хэмээх эмэгтэй гэмтсэн байна. Тухайн өдөр эмэгтэй төрсөн өдрөө тэмдэглэхээр 11 настай охин болон найзтайгаа хамт кино үзэж байсан аж. Гэнэт маш чанга чимээ гарахад эхэндээ тэрээр киноны хэсэг байх гэж боджээ. Гэтэл удалгүй дээрээс нь тааз унаад иржээ.

Гэвч аз болж эмэгтэй сандлынхаа түшлэг дагуу бага зэрэг налан сууж байсан учир толгойг нь оноогүй гэнэ.

Тэрээр гомдол гаргахаа мэдэгдсэн бөгөөд хэдэн хоногийн турш ажилдаа явж чадаагүй гэнэ. Мөн тэрхүү ослоос үүдэн охин нь гэмтсэн бол яах байсан бол гэх айдастай үлджээ.

Гол нь бүсгүй хэдэн жил кино театрт кино үзээгүй байсан бөгөөд зөвхөн төрсөн өдрөөрөө шийдээд ороход нь ийм явдал болжээ. Тэгээд бүр энэ киноны дундуур шүү. Бас л эвгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.