UBLife Logo
Кино

“The Last of Us” 2-р бүлгийн төгсгөл дээд амжилт тогтоож, үзэгчдийг хоёр хуваалаа

“The Last of Us” 2-р бүлгийн төгсгөл дээд амжилт тогтоож, үзэгчдийг хоёр хуваалаа

HBO-ийн алдарт “The Last of Us” цуврал 2-р улирлынхаа төгсгөлийн ангиар дахин нэгэн рекорд тогтоож, үзэгчдийн анхаарлыг бүрэн татлаа. Гэхдээ энэ удаа зөвхөн магтаал дагуулсангүй . Харин ч үзэгчдийг хоёр тийш хуваасан шийдвэр, сэтгэл хөдлөлөөр дүүрэн үйл явдлууд нийгмийн сүлжээг донсолгож байна.

Төгсгөлийн анги нь HBO Max платформ дээр хамгийн олон давтамжтай үзсэн ангиудын нэгд багтсан бөгөөд цацагдсан даруйд 10 сая гаруй удаа үзжээ. Яг одоо нийт 90 сая гаруй удаа үзсэн амжилттай явж байна. Энэ нь тус цувралын өмнөх бүх ангийн амжилтыг давсан үзүүлэлт билээ.

Цувралын эхний улирал шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, видео тоглоомоос сэдэвлэсэн дэлгэцийн бүтээл хэрхэн амжилттай хувирч болохыг харуулсан бол хоёрдугаар улирал илүү гүн, илүү сэтгэл зүйн сорилт дагуулсан агуулгатай байлаа.

Төгсгөлийн анги хэдийгээр уран сайхны хувьд өндөр түвшинд хийгдсэн ч гол дүрүүдийн хувь заяа, тэдний гаргасан шийдвэрүүд нь олон үзэгчийн урмыг хугалсан бол зарим нь үүнийг “хүчтэй, зоригтой алхам” хэмээн сайшааж байна.

Тоглоомын үйл явдалд үнэнч үлдэж, дүрүүдийн дотоод тэмцэл, золиослолыг бодитоор харуулсан хэмээн үзэгчид өндрөөр үнэлж байгаа бол, зарим нь дуртай дүрээ маш хурдан, гэнэтийн байдлаар алдсандаа харуусаж, зарим үйл явдлыг дараагийн бүлгүүдэд хадгалах байсан хэмээж байна.

Цувралын зохиолч Нийл Дракманн болон Грейг Мэйзин нар энэхүү бүлэгт тоглоомын үйл явдлыг нягт дагахын зэрэгцээ телевизийн бүтээлийн шинж чанарт тохируулсан шинэ элементүүдийг нэмж өгсөн. “Бид үнэнч фэнүүддээ хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ шинэ үзэгчдэд ч гүн сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн” хэмээн тэд хэлжээ.

Одоо биднийг гурав болон дөрөвдүгээр улирал хүлээж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.