UBLife Logo
Эдийн засаг

“ТЭЦ-5” дулааны станцын төсөлд түншлэгч сонгон шалгаруулна

Ub.life
Ub.life
“ТЭЦ-5” дулааны станцын төсөлд түншлэгч сонгон шалгаруулна

НЗДТГ-аас дулааны V цахилгаан станц төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтад урьж байна. Ингэхдээ сонгон шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалт гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулах аж. Сонирхсон хувийн хэвшлийн түншлэгч нь хүрэн нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцыг сүүлийн 5 жилийн хугацаанд доод тал нь нэг удаа барьсан туршлагатай байх бөгөөд Төр, хувийн түншлэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Уг шаардлага нь түншлэлийн гишүүн бүрт хамаарах юм.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагаас өмнө хүлээн авах юм байна. Санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан 3 хүртэлх оролцох санал гаргагчийг дараагийн буюу уралдаант шалгаруулалтад оролцуулна.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станц барихаар төлөвлөсөн байна. Тус станц ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар хангах аж.

Сонирхсон этгээд оролцох хүсэлтээ дараах хаягаар илгээх юм байна.

“Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ

Хаяг: Шилэн пирамид оффис, Олимпын гудамж, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот

Утас: (976) 75990525

Цахим шуудан: ulziijargal@tpp5.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.