Өчигдөр Netflix компанийн шуугиант цуврал болох “Squid Game-3” киноны гол трейлер цацагдлаа. Гурав дахь хэсэгт Сон Ги Хун (И Жон-жэ) болон фронтмен (И Бён Хон) нарын тулаан үргэлжлэн гарна. Энэ хоёроос гадна амьд үлдсэн оролцогчид сүүлийн даалгавраа биелүүлэхээр амь өрсөн алалцах юм.

Трейлерт аймшигт хүүхэлдэй Ёнхи эргэн ирж магадгүй нь харагдаж байна. Мөн хоёрдугаар хэсэгт үхсэн зарим баатар амьд байж ч магадгүй мэт.

Трейлерийн төсгөлд “456 дугаарын тоглогч та хүмүүст итгэдэг хэвээр үү” гэж асууж байгаа нь адал явдал улам осолтой болсныг илэрхийлж байна.