Сүүлийн жилүүдэд гарсан япон шилдэг цувралуудыг танилцуулж байна. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Fishbowl Wives (Kingyo Tsuma), 2022-…
Төрөл: драм
IMDb чансаа: 6.2

“Кингёо Цүма” мангагаар хийсэн бүтээл. Амжилттай бизнес эрхлэгчтэй гэрлэхээр мөрөөдлөө орхисон Сакүра Хирага урхинд оржээ. Түүнийг хүчирхийлэл хүлээж байлаа. Гэхдээ итгэл найдвар хайрлах нэгэн эр гарч ирнэ.
Followers, 2020
Төрөл: драм, мелодрам
IMDb: 6.4

Олон нийтийн сүлжээний нөлөөн дор амьдрах Токио хотын эмэгтэйчүүд. Гол баатар болох алдартай гэрэл зурагчин Нара Рими, залуу жүжигчин Хякүта Нацүмэ нар тохиолдлоор ганц пост хийгээд од болно.
Burn the House Down (Mitaraike, Enjou Suru), 2023
Төрөл: триллер, драм
IMDb: 6.5

13 жилийн өмнө байшин шатаасан хэргээр хилс шийтгэгдсэн ээжийнхээ өшөө хонзонг авахаар шийдсэн залуу бүсгүй Анзү Мүрата.
Chastity High (Renai Batoru Rowaiyaru), 2024-…
Төрөл: мелодрам, драм
IMDb: 6.6

Хайр дурлал хориотой элит сургуулийн ахлах ангийнхан. Харин гол баатар хайрт хосуудын нууцыг нь хадгалж, мөнгө авна. Түүнд ингэх шалтгаан бий.
The Journalist (Shinbun kisha), 2022-…
Төрөл: триллер, драм
IMDb: 7.0

Исоко Мочизүкигийн романаас сэдэвлэжээ. Токиогийн сонины сэтгүүлч Мацүда Анне авлигын эсрэг зоригтой тэмцэнэ.
House of Ninjas (Shinobi no Ie: House of Ninjas), 2024-…
Төрөл: боевик, драм
IMDb: 7.1

Орчин үеийн Японы сүүлийн нинжа удмынхан эмгэнэлт явдлын дараа уламжлалт ажлаасаа татгалзана. Гэвч улс оронд аюул учирлаа. Тэд яах бол?
The Naked Director (Zenra kantoku), 2019-2021
Төрөл: намтар, драм, хошин шог
IMDb: 7.6

1980-аад онд Японы порно үйлдвэрлэлд хувьсгал хийсэн Торү Мүранишигийн бодит амьдралыг харуулжээ.
Alice in Borderland (Imawa no Kuni no Arisu), 2020-…
Төрөл: боевик, фантастик, драм
IMDb: 7.7

Харо Асогийн манганаас сэдэвлэсэн. Нэг сэртэл Токио хот хүнгүй болж, хүмүүс үхлийн тоглоомд оролцохоос өөр аргагүй болно.
Like Asura (Asura no Gotoku), 2025
Төрөл: драм
IMDb: 7.7

Күнико Мүкодагийн романаар хийсэн. Аав нь нууц амрагтай, бас далд хүүхэдтэйг мэдсэн гэр бүлийн амьдрал сүйрнэ. Эгч дүү дөрвүүлээ нийлэн, учрыг олохоор оролдохдоо өөрсдийнхөө асуудлыг ч давхар шийдээд явах ажээ.
Kengan Ashura, 2019-…
Төрөл: анимэ, хүүхэлдэй, боевик
IMDb: 7.9

Том корпорацууд асуудлаа нууц тулаанаар шийддэг болжээ. Тэгэхээр хөлсний тулаанч хэрэгтэй. Харин Асүра бол үнэхээр хүчтэй.