UBLife Logo
Кино

Аагим халуунд үзвэл зохих ШИЛДЭГ 5 КИНО

Аагим халуунд үзвэл зохих ШИЛДЭГ 5 КИНО

Аагим халуун зуны цаг ирж, ард түмэн байгальд зугаалах цаг иржээ. Халуун бетон байшин, хайлж байгаа асфальтан зам хотын иргэд бидний хувьд зуны улирал. Тэгвэл энэ халуунаас зугтах, аврагдах олон арга бий. Бүх зүйлээ хаяад хөдөө явах, хүйтэн ундаа уух, хамаг хувцсаа тайлан хаях. Тэгвэл бид танд өөр арга санал болгож байна.

Энд танилцуулах кинонуудыг үзэхэд та аагим халуунаас аврагдаж чадна. Итгээрэй.

Hateful Eight, 2015

Найруулагч: Квентин Тарантино

Жүжигчид: Курт Рассел, Сэмюэл Л. Жексон, Тим Рот

Тарантиногийн гурван цаг үргэлжлэх энэхүү кино тэр чигээрээ цасан шуурган дунд өнгөрдөг. Нэгэн байшинд хоргодох хүмүүс бүгд өөрийн өөрийн зорилготой. Гадаа хөлдөм хүйтэн байгаа ч дотор халуун тулаан болно.

The Thing, 1982

Найруулагч: Жон Карпентер

Жүжигчид: Курт Рассел, Кит Дэвид, Уилфорд Бримли

Мөсөн тивийн судалгааны баазад болж байгаа үйл явдал таны биеийг хүйт оргиулж, гаднах халууныг түр зуур ч гэсэн мартуулна. Цасан шуурга дээр харь гарагийн амьтан нэмэгдэнэ гээд бодоод үз.

Snowpiercer, 2013

Найруулагч: Пон жун-хо

Жүжигчид: Крис Эванс, Сон Кан-хо, Тильда Суинтон

Мөнхийн өвөл болсон ирээдүйн дэлхий ертөнц. Хүн төрөлхтний эцсийн хорогдох газар болсон галт тэрэг цасан дундуур урагшилна.

Эверест, 2015

Найруулагч: Бальтасар Кормакур

Жүжигчид: Жейсон Кларк, Жош Бролин, Жейк Жилленхол

Дэлхийн оргилд гарах уулчдын баатарлаг гавьяаг үзэн сонирхоорой. Маш сайхан түүх.

The Day After Tomorrow, 2004

Найруулагч: Роланд Эммерих

Жүжигчид: Деннис Куэйд, Жейк Жилленхол, Эмми Россам

Дэлхий сөнөж байгаа талаар хийсэн олон бүтээлийн нэг. Соёл иргэншил мөхсөний дараа шинэ мөстлөгийн үе эхлэх юм.

Бонус: Frozen, 2013

Найруулагч: Крис Бак, Женнифер Ли

Жүжигчид: Кристен Белл, Идина Мензел, Жонатан Грофф

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.