UBLife Logo
Спорт

Этери Липартелиани: Би маш их хичээсэн, тиймээс л Гүржийн жүдогийн түүхийг шинээр баяжууллаа

Этери Липартелиани: Би маш их хичээсэн, тиймээс л Гүржийн жүдогийн түүхийг шинээр баяжууллаа

Унгарын Будапешт хотноо явагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий 3 дахь өдөр эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд түүхэн үйл явдал тохиов.

Этери Липартелиани энэ жинд түрүүлснээр Гүрж улсаас дэлхийн аварга болсон анхны эмэгтэй тамирчнаар тодорсон юм.

Өдгөө 25 настай тэрбээр финалд Японы Момо Тамаокиг ялсан.

Этери Липартелиани хэлэхдээ “Дэлхийн аварга болсон гэдэгтээ итгэж чадахгүй байна. Энэ бол энгийн нэг медаль биш, харин надад жүдо бөхийн дэлхийн аварга болсон анхны Гүрж эмэгтэй гэдэг алдарт хүргэлээ. Би дэлхийн аварга болох гэж маш их хичээсэн. Хэдийгээр би өмнө нь дэлхийн аварга гэсэн алдрыг зүүж байсан боловч, насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлнэ гэдэг ер бусын амжилт юм. Өнөөдөр би Гүржийн жүдогийн түүхийг шинээр баяжууллаа. Миний ялалт жүдо бөхөөр тууштай хичээллэхийг мөрөөддөг Гүрж охидод зориулагдана” гэлээ.

Липартелиани 2016 онд өсвөр үеийнхний Европын АШТ-д түрүүлж, анх жүдо бөх сонирхогчдын анхаарлын төвд орсон юм. Залгаад 2019 онд залуучуудын дэлхийн аварга болж, тэр жилээ мөнхүү ангиллын болон U23-ийн Европын АШТ-д цойлсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.