2012 оны чөлөөт бөхийн олимпын аварга, ОХУ-ын бөх Билял Маховын 2015 оны ДАШТ-д хүртсэн хоёр хүрэл медалийг нь допингийн хэргээр хураан авах боллоо гэж Олон улсын допинг шинжилгээний ITA агентлаг мэдээллээ.
Маховыг 2015 оны гуравдугаар сарын 10-нд авсан сорьц, шинжилгээгээр шийтгэх болсон байна. Билялыг шинжилгээ өгөх дүрмийг зөрчсөн гэж тэмдэглэсэн ч ямар нэг хориотой бодис илэрсэн талаар мэдээлсэнгүй. Маховын 2015 оны нэгдүгээр сарын 10-наас 2020 оны нэгдүгээр сарын 27 хүртэлх амжилтыг тэглэжээ. Энэ хооронд Махов 2015 оны Лас-Вегасын ДАШТ-ий чөлөөт бөхийн 125 кг-д хүрэл, сонгомол барилдааны 130 кг-д хүрэл медаль хүртээд байсан юм.
Сонирхолтой нь Махов 2012 оны олимпод хүрэл медаль авсан ч дээд хоёр бөх нь допингийн шалгалтад бүдэрсэн тул алтан медаль авсан. Гэхдээ 2020 онд түүнээс хориотой бодис илэрч, 4 жилээр шийтгүүлээд байгаа билээ.