UBLife Logo
Спорт

ДАШТ-ий VI өдөр Монголоос Б.Хүдэрчулуун барилдана

ДАШТ-ий VI өдөр Монголоос Б.Хүдэрчулуун барилдана

Унгарын Будапешт хотноо явагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий 6 дахь өдрийн барилдаанууд эхлэхэд хэдхэн цаг үлдлээ.

Өнөөдөр татамид эрэгтэйчүүдийн -100 кг, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн бөхчүүд хүч сорих юм.

Эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглох Ази болон Номхон далайн орнуудын залуучуудын АШТ-ий хүрэл медальт, энэ оны Азийн АШТ-ий VII байрт шалгараад буй Б.Хүдэрчулуун эхний тойрогт гоц мөргөлөө.

Тэрбээр шигшээ 32-д Их Британийн бөх, U23 ангиллын Европын АШТ-ий мөнгөн медальт Оливер Барраттай барилдана. Эдгээр бөхчүүдийн аль алин нь Насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа зодоглож байна.

Ялсныг нь Тажикстаны тамирчин, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Жахонгир Маджидов угтах магадлалтай.

Уг хэсгийг Японы бөх, өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэл медальт, цэл залуухан 20 настай Дота Арай толгойлж байна. Түүний хувьд, Их дуулгын хошой аварга төдийгүй мөнхүү ангиллаас таван медальтай хүчтэн билээ.

Б.Хүдэрчулуун өдгөө 22 настай тамирчин юм.

Харин -78 кг-ын жинд Монголоос бөх оролцсонгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.