ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албанаас улс эх орноосоо урвасан, Украины талд тагнуул хийсэн хэргээр нэгэн тува иргэнийг баривчилжээ. Мэдээлэлд дурдсанаар сэжигтэн этгээд Украины талд Монгол, ОХУ-ын хилийн байдал, хилийг албан ёсоор болон нууцаар хэрхэн давах арга замыг зааж өгсөн байна. Мөн Украины тагнуулын газраас даалгавар авсан байсан гэнэ.
Холбооны аюулгүй байдлын албанаас энэ мэдээлэл нь ОХУ-ын аюулгүй байдлын эсрэг, алан хядах ажиллагаа, өдөөн хатгасан ажиллагаа явуулахад ашиглаж болохуйц мэдээлэл байсныг тогтоосон ажээ. Тува иргэнд эх орноосоо урвасан хэргээр бүх насаар нь хорих ял оноож магадгүй юм.