Дээрхийн гэгээнтэн, 14-р Далай ламын мэлмий гийсний 90 насны ойд зориулсан баяр ёслол энэ сарын 30-нд Энэтхэгийн Дарамсалад болно. Энэ өдөр хүндэтгэлийн баяр, олон нийтийн баяр ёслолоос гадна Домэй Чолкагийн иргэдээс бат оршил өргөх ёслолтой.
Дээрхийн Гэгээнтэн 1935 оны 7-р сарын 6-нд Төвөдийн уламжлалт Амдо (Хятадын Хөхнуур) мужийн Тагцэр хэмээх сууринд ядуу төвөд тариачин Цогжинцэрэн, Дэгжцэрэн нарын гэрт төрсөн юм.